Кино Урлагийн зөвлөлийн ‘Кино урлагийг дэмжих сан’-гаас шалгарсан төсөл болох Синеплас компанийн зохион байгуулж буй “Кино зураглаач, гэрэлтүүлгийн” сургалтын мастер класс 09 дүгээр сарын 13-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Энэхүү мастер классаар БНСУ-ын “Memories of murder” уран сайхны киноны зураглаач Ким Хён Гү-тэй ярилцах нээлттэй уулзалтыг зохион байгуулснаараа онцлогтой байв.
Уулзалтын асуултыг урьдчилсан байдлаар цахимаар авсан бөгөөд тодорхой асуултыг сонгож, хариулт өгч, хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэхүү уулзалт, мастер классыг олон нийтэд нээлттэй зарлан 85 уран бүтээлч, кино сонирхогчид оролцсон ба модератороор Жүжигчин, найруулагч Г.Баттулга, орчуулагчаар кино найруулагч, продюсер П.Анхаа Ханаа нар ажилласан юм.