2024 оны 9-р сарын 18-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Гэнэтийн тааламжгүй зүйлээс болоод эвгүй байдалд орж болзошгүй тул болгоомжтой байхад илүүдэхгүй. Хамтран ажиллаж буй хүмүүсийнхээ сэтгэлд хүрч, итгэлийг олж авахыг хичээ. Бүтээлч бөгөөд шударга зан байдлаараа эргэн тойрны хүмүүст үнэлэгдэх болно. Өмнөхөөс илүү бусдыг татах байдал нэмэгдэнэ.
Үхэр: Хэчнээн хялбар ажлын санал ирсэн ч анхааралтай хандаарай. Бүхий л харилцаандаа болгоомжтой, хүлээцтэй хандахыг зөвлөж байна. Хэн нэгэнтэй бүү маргалд. Зөрчилтэй байгаа найз нөхөдтэйгөө уулзах хэрэггүй. Биеэ барьж, тэвчээртэй байж чадвал олон таагүй зүйлээс хол байж чадна. Үр хүүхэд гэр, бүлтэйгээ хамт бай. Дотно харьцаа л танд аз жаргалыг мэдрүүлнэ.
Ихэр: Өөрт тус хүргэсэн хэнд ч баярлаж талархсанаа илэрхийлж хариу барь. Хайхрамжгүй байвал тусыг усаар хариулах нөхцөл байдал үүснэ. Та шударга ёс, хүнлэг чанарыг эрмэлзэн өөртөө шүүмжлэлтэй хандаарай. Бизнес эрхэлдэг хүмүүс олон олдохгүй сайхан боломжийг нээж мэднэ. Хов жив, атаа жөтөө төрүүлэх үйл явдлаас холхон бай.
Мэлхий: Материаллаг байдлыг бэхжүүлэх алхам хийж чадна. Ирээдүйн амжилтын гараагаа хийх боломж гарна. Сэтгэл санааны илрэлээ шууд гаргахгүй байхыг хичээгээрэй. Мэргэжлийн асуудлыг шийдэхэд энэ хандлага хамгийн тохиромжтой юм. Ганц бие эрчүүд таагүй хүнтэй танилцах нь харамсал төрүүлэх ба сэтгэл санаагаар унах шалтгаан болно.
Арслан: Өөрийн гэсэн бүхнээ сэтгэлдээ нандигнан хадгалж, сайхан дурсамжийг бүтээх нь ихээхэн ач холбогдолтой байна. Эерэг сэтгэлээр ажлаа зөв, тууштай сонгохыг эрмэлзэнэ. Хайртай хосуудын хувьд болзоонд явах нь шинэ дурсамжийг бүтээх болно. Залуу хүмүүс алс газар сурахаар явах магадлалтай.
Охин: Талархууштай олон сайхан хүмүүнтэй учирч гэр бүл ойр дотнын хүмүүстээ аз жаргалыг бэлэглэнэ. Тэсвэр тэвчээртэй байж, сэтгэлийн сөрөг хөдөлгөөнөө дарахыг оролдоорой. Үнэтэй эд зүйл худалдан авах гэж байгаа бол сэтгэлийн хөөрлөөр хандах хэрэггүй. Өөрийн боломж бололцоог сайн тооцоорой.
Жинлүүр: Бусдын талаар хэн нэгэнтэй ярилцахдаа шударга байдлыг эрхэмлэн, шүүмжлэлтэй хандах хэрэггүй. Хамгийн сайн хийдэг ажлаа бусдад даатгаж найдах хэрэггүй. Таны хувьд гарын үзүүрээр л хийгдэх ажлыг бусдад хариуцуулах юм бол дараа танд их ачаалал өгч магадгүй гэдгийг санаарай. Ганц бие хүмүүс хайр сэтгэлээ олж магадгүй.
Хилэнц: Өөрийгөө бусдаас дутахгүй гэдгийг харуулах хүсэл оргилно. Гэвч заримдаа юуг ч юм хүсээд л болох зүйл биш гэдгийг ухаарахын тулд илүү их тэвчээр шаардана гэдгийг санаарай. Гэр бүлд тулгарсан аливаа асуудлыг төлөвлөгөөндөө оруулж бусдад төвөг болохооргүй зохицуулаарай. Мөнгө санхүүгийн хувьд үрэлгэн байдлаа арилгахыг зөвлөж байна.
Нум: Ашиг орлого олж болохуйц ажлын санал танд ирэх ч зарим нэг хувийн асуудлаас болж барьж авах зориг дутна. Гэвч олдсон боломж таны амьдралд ихээхэн эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг санаж дахин бодож, гэр бүлийнхэнтэйгээ ярилцахад гэмгүй байх. Ганц бие хүмүүсийн хайр дурлалын адал явдал бүтэл муутай, тодорхойгүй байна.
Матар: Олон үйл явдал таны төлөвлөгөөг тэр чигт нь өөрчилнө. Гэсэн хэдий ч чөлөөт цаг гармагц хувийн орон зай руугаа орох гэж яарах болно. Энэ өдрийн таатай хандлага нь эргэн тойрны бүх хүнд аз жаргал, эв найрамдлыг бэлэглэх болно. Сайхан үйл явдлын дараа амарч зугаалах мөчийг ч алдах хэрэггүй.
Хумх: Өөрт байгаа бүхий л нөөц бололцоог зүй зохистой ашиглаж чадвал нийгэмд эзлэх байр сууриа сайжруулах болно. Нөлөө бүхий хүмүүстэй харилцаагаа бэхжүүлснээр санхүүгийн байдлаа сайжруулах болно. Олон салбарын хүмүүстэй уулзаж нөхөрлөхийг хүсэх ч тэр бүр боломж олдохгүй байж мэдэх юм.
Загас: Ойрын үед хараагүй сонин содон үйл явдал болно. Ховор нандин, сонин содон зүйлийн талаар мэдээлэл олж авах гэж нэлээд цаг зарцуулж магадгүй. Өнөөдөр таны тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа хүмүүст туслахыг од эрхэс зөвлөж байна. Таны анхаарал халамж олон хүнд хэрэгтэй байж магадгүй. Бусдыг сайн сонсож байж шийдвэр гаргаарай.