Монгол Улсын Гадаад харилцааны яам, Шведийн Хаант Улсын Гадаад хэргийн яам хоорондын Улс төрийн хоёрдугаар зөвлөлдөх уулзалтыг 2024 оны 09 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулав.
Зөвлөлдөх уулзалтаар Монгол, Шведийн харилцаа, хамтын ажиллагааг харилцан сонирхсон салбаруудад өргөжүүлэх, ингэхдээ харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, иргэд хоорондын харилцааг идэвхжүүлэхэд чиглэсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.