2024 оны тавдугаар сарын 4-ний өдөр 21 настай найз охиноо авто машинаараа мөргөж гэмтээгээд, улмаар гэртээ байлгаж хугацаа алдан тавдугаар сарын 6-ны өдөр ГССҮТ-д хандсан байдаг. Охин 20-иод хоног эмчлүүлж, 8 удаа хагалгаанд ороод тавдугаар сарын 25-ны өдөр нас барсан хэрэг гарсан.
Уг хэрэгт холбогдсон Б нь 25 настай. Баянхонгор аймгийн уугуул гэдгийг өмнө нь бид мэдээлсэн. Тухайн этгээдийг 48 цаг цагдан хориод сулласан талаар цагдаа, прокуророос мэдээлэв. Хэрэгт холбогдсон этгээд нь хэргийг мөрдөн байцаахад ямар нэгэн саад учруулаагүй гэдэг үндэслэлээр гадуур байцааж байгаа аж. Харин хилийн хориг тавьсан юм байна. Хэргийн шинжээчийн дүгнэлтүүд бүгд гарсан. Удахгүй прокурорт шилжинэ гэдгийг ар гэр нь хэлж байна.
С.ОТГОНБАЯР
Хохирогч
2024-09-18
Хэт хүний эрх гээд хулгайч гэмт хэрэгтнүүдийг өөхшүүлж, хохирогчийн эрхийг дордуулдагаа болих хэрэгтэй