Дэлхий даяар 500 сая гаруй тогтмол хэрэглэгчидтэй, аялал жуулчлалын тэргүүлэх платформ болох Trip.com группийн гүйцэтгэх захирал Жэйн Сантай Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын Сайд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд "Go Mongolia" үндэсний брэндингийн дор Монголын нүүдлийн соёл, зан заншил, үзэсгэлэнт байгалийг БНСУ, Хонгконг, БНХАУ-ын хэрэглэгчдэд контентоор дамжуулан сурталчлах, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг борлуулах чиглэлд хамтран ажиллахаар боллоо.
Trip.com нь дэлхийн хэмжээнд нисэх буудал, зочид буудал болон аялал жуулчлалын үйлчилгээг онлайн платформоор дамжуулан хэрэглэгчдэдээ хүргэдэг тэргүүлэгч байгууллага бөгөөд энэхүү хамтын ажиллагаа нь манай улсын аялал жуулчлалын салбарт шинэ боломжуудыг нээж, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд чухал түлхэц болно.