2024 оны есдүгээр сарын 17-ны өдрийн 21:00 цагийн үед цагдаагийн байгууллагад “автобусны буудал дээр хутгалуулсан хүн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад 30 настай, эрэгтэй О нь хутгалуулсан шархтай байсныг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч, шалгалтын ажиллагааг хийж байгаа.
Тус иргэн нь цахим орчинд олон дагагчтай иргэн О.Осоржамаа юм. Түүний биеийн байдал тогтворжсон байна. Тэрбээр өөрийн цахим хуудастаа энэ тухайгаа нийтэлж “Осоржамаа нь хүнд хутгалуулж элэг, гэдэс, ходоод гээд хутгалуулаагүй газар байхгүй. Намайг хутгалсан тэр хүн олдсон болов уу гэж бодоод байж байна. Манай Монголын цагдаа нар яаралтай олсон байх аа.
Эмнэлэгт ухаангүй, цус алдалттай ирээд яаралтай мэс засалд орсон. Алтан гартай эмч нартаа маш их баярлалаа" гэжээ.