Цаг үеийн мэдээ

Монгол Улсад телевизийн салбар үүсэж хөгжсөний болон Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз үүсгэн байгуулагдсаны түүхт 57 жилийн ой өнөөдөр (2024.09.27) тохиож байна.

1967.09.27

Монголын үндэсний телевизийн анхны эфир цацагдаж байв.

1981 он

Анхны өнгөт нэвтрүүлгээ бэлтгэн гаргаж байв.

1991 он

Монголын Үндэсний телевиз Азиасат системээр анх удаа нэвтрүүлэг цацах боломжтой болж, телевизүүдийн нэвтрүүлгүүдийг Монгол орны алслагдсан бүс нутаг хязгаарт хүргэх, хилийн чанадад нэвтрүүлгээ цацах боломжоор хангагдсан юм.

1997 оны нэгдүгээр сар

Монголын үндэсний олон нийтийн телевиз, Ази Номхон далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо ABU-гийн бүрэн эрхт гишүүнээр сонгогдов. Радио телевизийн уран бүтээлчид тус холбооноос зохион байгуулсан удаа дараагийн уралдаанд амжилттай оролцож нэр хүндтэй шагналуудыг хүртэж байсан билээ.

Эрхэм үзэгч та бүхэнд болон Монгол Улсын ууган телевизийн үе үеийн уран бүтээлчид, ажилтнууд, инженер техникчид, телевизийн салбарын нийт уран бүтээлчдэдээ баярын мэнд хүргэе.

 

Таны сурталчилгаа