Цаг үеийн мэдээ

2024 оны 09 дүгээр сарын 27-ноос 10 дугаар сарын 06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

28-29-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас, нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний усархаг бороо орж, хүйтэрч, салхи шуургатай байх тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, цахилгааны шон дээр нойтон цас шавах, тариа ногоо цасанд дарагдах, ил задгай хүнсний ногоо хайрагдахыг онцгойлон анхааруулж байна.

Хур тунадас: 27-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд ихэнх нутгаар, 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хэсгээр, 10 дугаар сарын 01-нд Онон, Улз, Халх голын сав газраар, 02-нд Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 03-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 04-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 05,06-нд нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 6-11 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. 

Агаарын температур: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар хүйтэн, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -10...-15 градус, өдөртөө 0...-5 градус хүйтэн, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -4....-9 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +0...+5 градус, өдөртөө +6...+11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан байна. 10 дугаар сарын 01,02-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 28,29-нд нойтон цас, цас, 30-нд ялимгүй хур тунадас орно. 

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 28,29-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Ихэнх хугацаанд хүйтэн, шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан байна. 10 дугаар сарын 01, 02-нд өдөртөө бага зэрэг дулаарна.

Таны сурталчилгаа