Германы “Aesir Interactive” компани XIII зууны Их Монгол Улсын тухай видео тоглоом хөгжүүлж байна. Тус компани нь ихэвчлэн нээлттэй ертөнцийн тоглоом хөгжүүлдэг. XIII зууны Их Монголчуудын амьдралыг харуулах “Windstorm: The Legend of Khiimori” тоглоом нь мөн энэ төрлийн тоглоом юм байна. Тодруулбал, Энэхүү тоглоом нь XIII зууны Их Монгол улсад аваачих бөгөөд тоглогчид гэрээ барьж, хөгжүүлэн тухайн үеийн амьдралаар амьдрах аж.
“Windstorm: The Legend of Khiimori” буюу Салхин шуурга: Хийморийн домог тоглоом нь Монголын өртөөчлөх соёлыг харуулсан. XIII зууны монголд өртөөний унаач хийдэг охиноор тоглодог гэх open-world тоглоом юм. Энэ сарын сүүлчээр нээлтэй хийнэ. "Steam" олон улсын тоглоомын платформ дээр тоглох боломжтой.
Хөгжүүлэгчдийнх нь хэлснээр, монголчуудаас тусламж авч, монгол түүх, соёлыг үнэнд ойр, хүндлэлтэй хийхийг хичээсэн гэх. Тус компани нь энэ төрлийн тоглоом хөгжүүлэлтээр дагнасан бөгөөд өмнө нь “Police Simulator: Patrol Officers”, “Ambulance Life: A Paramedic Simulator” зэрэг тоглоом бүтээж байжээ.
Та бүхэн доорх трейлер бичлэг болон зургаас тухайн тоглоом Монгол үндэстний ахуй соёлыг бүрэн харуулж чадах тоглоом мөн эсэх дээр дүгнэлт хийгээрэй.