Цаг үеийн мэдээ

2024 оны 9-р сарын 28-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Сэтгэл зовоосон асуудал мэр сэр гарч ирнэ. Албан ажилдаа анхаарлаа төвлөрүүлж чадахгүй бол ар гэр, амин хувийн асуудалдаа санаа тавих хэрэгтэй. Эртний танил нөхдийн зөвлөгөө таныг нэлээд бодох зүйлтэй болгоно. Өөртөө итгэлтэй бардам зан тань зарим үед дарагдана. Үүнд та сэтгэл гутрах хэрэггүй. Харин ч учирч болох байсан эрсдэлээс та хамгаалагдсан гэж ойлго. 

Үхэр: Уран бүтээлч хүмүүс авьяас билгээ нээн харуулах болон эрдэмтэн судлаач нар шинжлэх ухааны ололт амжилтаа бататгах зэрэгт таатай байна. Бүхий л үед нээлттэй байж өөрийгөө нээн харуулснаар ашиг орлогын эх үүсвэрээ үүсгэж чадна. Сэтгэл түгшээсэн мэдээлэл дуулах үед шийдвэр гаргаж чадахгүй мухардалд орж, хэн нэгнээс тусламж зөвлөгөө авахыг хүснэ. 

Ихэр: Эхэлсэн ажлаа дуусгаж байж шинэ ажлаа төлөвлө. Өнөөдөр янз бүрийн нэмэлт ажлуудаа цэгцлэхэд тохиромжтой. Ямар ч салбарт ажиллаж чадна гэдгээ харуулахын тулд та байгаа бүхнээ зориулахад бэлэн байна. Мэргэжлийн хүрээнд бага зэрэг саад учирч болзошгүй. Хэн нэгнээс гэнэтийн бэлэг хүлээн авна. 

Мэлхий: Бүх сөрөг зүйлийг үл тоон тоон баяр баясгалантайгаар цагийг өнгөрүүл. Удаан уулзаагүй найзтайгаа хол ойрын сонин хачныг ярилцан хууч хөөрөх нь бүсгүйчүүдийн хувьд нэг ёсны амралт болж болох юм. Гэр бүлд орлого орж ирснээр сүүлийн үед үүссэн асуудлуудаа шийдвэрлэхэд ихээхэн тус болно. Таныг ямар ч үед өмнөө тавьсан зорилгоо алдахгүй байхыг зөвлөж байна. 

Арслан: Ихэнх нөхцөл байдал төлөвлөсөн ажлын үйл явцыг удаашралтай болгоно. Ямар ч хичээл зүтгэл, сайхан сэтгэл үүнийг сэргээхгүй байх магадлалтай. Бүтэлгүйтэл газар авах юм бол дахин босож чадахгүй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Энэ үед найз нөхдийн тусламж дэмжлэг танд юу юунаас ч илүү хэрэгтэйг мэдэрнэ. Тэвчээр хатуужил аливаа хүндрэлийг давахад тусална. 

Охин: Аливаа үйл явдлын өрнөлийг өөрт ашигтайгаар эргүүлэх боломж гарах бололтой. Өөрийн ашиг сонирхлоо идэвхтэй хамгаалах, хэн нэгний нөлөөнд автахгүй байхыг од эрхэс танд зөвлөж байна. Ажлын явц болон тооцоо тайлантай танилцахыг хүснэ. Мөнгө санхүүгийн нөхцөл байдлаа тооцож, аливаад хянамгай хандахыг хичээ. 

Жинлүүр: Ямар нэгэн уулзалт зохион байгуулах, хамтрагчтайгаа уулзах зэргээр цагийг гадуур өнгөрүүлэхэд тохиромжтой. Ингэснээр таны бүтээлч сэтгэлгээ, амьдралын эрч хүч нэмэгдэнэ. Гэхдээ өөртөө хэт итгэж бардах хэрэггүй. Анхаарал болгоомжгүйгээс үүдэлтэй буруу шийдвэр гаргаж болзошгүй гэж од эрхэс танд сануулж байна. Бусдын үгийг сайн сонсоорой. 

Хилэнц: Олон нийтийн дунд орж оролгүй ганцаар байхыг илүүд үзнэ. Өмнөх ажлаа хийж бүтээхэд илүү ахицтай, тав тухтай байх нөхцөлийг өөртөө бүрдүүлж ажиллавал хүссэн амжилтаа гаргаж чадна. Амьдралын эрч хүч тогтвортой байх тул үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлэх, шинэ үйлдвэрлэл явуулах зэрэг нь ирээдүйн ашиг авчрах болно. 

Нум: Та өөрийн сонирхолтой ажлаа гол болгож түүнийхээ төлөө тууштай тэмц. Өнөөдөр олон хүнтэй уулзаж санал бодлоо хуваалцахыг хүснэ. Харилцаа холбоо тань хөгжилтэй, ирээдүйтэй санагдана. Албан шаардлагаар таны эрч хүчийг их шаардсан ажил гарч магадгүй. Хийж буй бүх зүйлийнхээ төлөө хурд хүчээ зориулна. Алс холоос дотно найз зорин ирж гэнэтийн бэлэг барина. 

Матар: Өнөөдөр хэрэгтэй худалдан авалт хийснээр хүссэн үр дүндээ хүрнэ. Зарим нэг хүмүүсийн албан тушаалаа ахиулах хүсэл биелж магадгүй. Таны ажил хэрэгч байдал нь хамт ажилладаг хүмүүстээ амжилтад хүрэх хүсэл төрүүлнэ. Хамгийн итгэлт хүндээ чухал ажлаа даатгаж сэтгэл амар байж болно. 

Хумх: Харилцан хамаарал бүхий үйл явдлууд олноор бий болно. Албан байгууллагаасаа урамшуулал хүртэнэ. Таны ирээдүйд баталгаа болохуйц хөрөнгө оруулалт хийх магадлалтай. Өөрийнхөө хүчийг мэдэрч, өөрөөрөө бахархах болно. Шийдэж чадаагүй санхүүгийн асуудлаа амжилттай шийдвэрлэнэ. Өмнө хэрэгжүүлсэн ажилтай холбоотой бага зэргийн асуудал үүсэх ч нэг их газар авахгүй шийдвэрлэгдэнэ. 

Загас: Сэргэлэн зан, гүйлгээ ухаанаас илүү аливаад ул суурьтай ханддаг зангийнхаа ачаар асуудлаас гарч чадна. Шинэ ажил эхлэх, урт хугацааны төлөвлөгөө гаргах эсвэл хувийн ажлуудаа шийдвэрлэхэд таатай байна. Ганц бие хүмүүсийн хайр сэтгэлийн асуудал бага зэрэг ярвигтай байх ч итгэлцэл, хайрын ачаар эв зүйгээ олж романтик үдшийг өнгөрүүлнэ.

Таны сурталчилгаа