Цаг үеийн мэдээ

2000 оны эхээр Монголын дуу хөгжмийн салбарт шинэчлэл хийн Сак, My love, Sorrow зэрэг дуунуудаар анхны лебел артистаа танилцуулж байсан "New star" хөгжмийн студийн 20 жилийн ой энэ онд тохиож буй. Тус студи нь орчин цагийн хөгжмийг өнөөгийн мэргэжлийн түвшинд авчрахад томоохон хувь нэмрээ оруулсан хэмээн салбарынхандаа тодорхойлогддог бөгөөд дуу, кино, жүжгийн урлагийн уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, олон зуун дуунуудын аялгуу, хөгжмийн найруулгыг хийсээр ирсэн. Тиймдээ ч студийн 20 жилийн ойдоо зориулан тус студиэс төрөн гарсан Сар шиг хол нутаг, Үзэсгэлэнт минь, Буруу эргэлт киноны дуу, Илчилж амжаагүй хайр, Хагацал үзээгүй хайр, зэрэг 40 гаруй хит дууг сонгож, бүх одод чуулсан томоохон тоглолтыг зохион байгуулахаар товоо зарлажээ.

Тоглолт 100% амьд хөгжимтэй бөгөөд my love, sorrow, my vision, өвлийн дуу, Илчилж амжаагүй хайр зэрэг хит дуунуудыг шинэчилсэн найруулгаар, шинэ залуу уран бүтээлчид дуулж амилуулахаараа онцлог юм. 

Тоглолт 2024.10.18-нд UG arena-д 17:00 цагаас болно. Тасалбарыг Shoppy.mn-ээс авах боломжтой. 

Таны сурталчилгаа