Цаг үеийн мэдээ

Нийслэлийн цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлын тодорхой хэсгийг эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс төвлөрүүлэх болсонтой холбоотой хоол үйлдвэрлэл үйлчилгээг сайжруулах, болзошгүй эрсдэлээс сэргийлэх чиглэлээр цэцэрлэгийн тогооч, хоол зүйч, хоол үйлдвэрлэлийн ажилтан албан хаагчдад зориулсан сургалтыг цахим хэлбэрээр зохион байгууллаа.

 Тус сургалтыг Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, ШУТИС, Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийн багш, мэргэжилтнүүдтэй хамтран дараах сэдвийн хүрээнд  зохион байгуулсан. Үүнд:

- Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын тодорхой хувийг эцэг эх, асран хамгаалагч хариуцах талаар авч хэрэгжүүлэх ажлын чиглэл

- Хоол үйлдвэрлэл, үйлчилгээг сайжруулах чиглэлээр авах арга хэмжээ

- Хүүхдийн хоолны онцлог, шим тэжээлийн менежмент

- Хоолны хордлого, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авах арга хэмжээний тухай, Хүүхдийн хоол ба эрүүл мэнд сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа.

Тус сургалтад 286 тогооч, хоол зүйч, ажилтан албан хаагчид хамрагдлаа.

Таны сурталчилгаа