Цаг үеийн мэдээ

Энэ оны 10-р сарын 1-ний өдрөөс 4-ний өдрийг хүртэл Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод Мосфильмын өдрүүд тохионо. Оросын эртний кино компани Мосфильм 2024 онд 100 жилийнхээ ойг тэмдэглэж түүнийг тохиолдуулан дэлхий даяар “Мосфильмын алтан сан хөмрөг”-ийн кинонуудыг үзүүлж уг кино концерны төлөөлөгчид оролцсон уулзалтуудыг зохион явуулж байна. 

Тодруулбал Русский Дом в Улан-Баторе санаачилгаар "Мосфильмын Өдрүүд"-ийг СУИС-ийн Кино телевиз медиа урлагийн сургууль анхлан зохион байгуулж, Монгол кино компани түншээр оролцож байна. 

“Мосфи́льм” бол 1924 онд байгуулагдсан зөвлөлт, оросын кино студи юм. Тэрээр Европын хамгийн том студийн нэг бөгөөд түүнийг түшиглэн оросын кино-теле- видео бүтээлийн дийлэнхийг үйлдвэрлэдэг юм. Москва хотод байршилтай уг байгууллагын нутаг дэвсгэрийн талбай 34,5 га байна. 2020 оны байдлаар тус кино студид 2500 гаруй бүрэн хэмжээний кино бүтээсэн байна. 

Өдөрлөгийн үеэр оросын нэрт кино найруулагч, "Мосфиль"-ын тэргүүн Карен Шахназаровын адал явдалт Хитровка,Знак четырёх (2023), Любовь в СССР" драм(2012), Курьер(1986) болон “Монгол кино”, “Мосфильм” хамтран “Дайсны цэргүүдээ сонсоцгоо!” (1971), “Говь Хянганд тулалдсан нь”(1981), “Төгсгөл” (1968) кинонуудыг толилуулах болно. 

"Мосфильмын Өдрүүд"-ийн нээлтийн ёслолын ажиллагаа 10-р сарын 01-нд 14:00 цагаас СУИС-ийн Кино телевиз медиа урлагийн сургуульд болно. Тус арга хэмжээнд «Мосфильм» кино концерны ерөнхий захирлын орлогч Андрей Алексеевич Гущин, Русский Дом в Улан-Баторын захирал Анна Петровна Кулакова, СУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Ж.Эрхэмтөгс, СУИС-ийн Уран бүтээл инновацын албаны дарга Э.Зулцэцэг, СУИС-ийн Кино телевиз медиа урлагийн сургуулийн Кино телевизийн тэнхимийн эрхлэгч Ц.Цэвэлсүрэн, Эрдэмтэн нарийн бичгийн дарга Л.Долгоржав болон КТМУС-ийн багш оюутнууд оролцоно. Мөн Орос кино үзэх дуртай хүн бүрийг оролцохыг урьж байна.

Таны сурталчилгаа