Цаг үеийн мэдээ

2024 оны 9-р сарын 29-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Санаа нийлсэн хүмүүстэйгээ хамтарч явган аялал хийх, албан бус уулзалт арга хэмжээ зохион байгуулах зэрэгт тохиромжтой. Танд итгэдэг хүний өмнө маш хариуцлагатай байх хэрэгтэй. Ноцтой алдаа гаргахгүй биеэ зөв авч явах гэж хичээнэ. Ямар нэгэн бэрхшээл тулгарсан ч танд эерэг сэтгэлгээ дүүрэн байгаа тул юуг ч асуудал гэж харах хэрэггүй. 

Үхэр: Хайр дурлалтай холбоотой асуудалд ямар нэгэн хариу өгөх боломжгүй байна. Бусдын зөвлөгөөг авах гэж яарсны хэрэггүй. Эхлээд өөрөөсөө асуугаад үзээрэй. Уран бүтээлч хүмүүсийн хувьд бусдын өмнө өөрийгөө бүрэн илэрхийлэх боломж нээгдэнэ. Таны шаргуу зан, тууштай байдал аливаа саад бэрхшээлийг даван туулахад тусална.

Ихэр: Аливаа үүссэн нөхцөл байдлыг өнгөц харснаараа дүгнэн шийдвэр гаргах магадлалтай. Гэхдээ таны үнэнч найз нөхөд туслан, бодит байдал ямар байгааг ойлгуулна. Идэвхтэй, тууштай зан чанар тань бусдыг урам зоригоор тэтгэнэ гэдэгт итгэлтэй байж болно. Хувийн амьдрал болон ажилдаа чухал биш л бол элдэв өөрчлөлт гаргах хэрэггүй.

Мэлхий: Найз нөхөдтэйгөө ойрд уулзаагүй бол энэ амралтын өдрийг ашиглан уулзаж нэгэн тааламжтай өдрийг өнгөрөө. Гэр бүлдээ цаг зав гарган хань, үр хүүхэдтэйгээ цагийг сайхан өнгөрөө. Харин залуу хүмүүс холын аялал гарах боломж гарна. Өөрийгөө нээн харуулах сайхан цаг үе ирж байна. Цагийг үр бүтээлтэй ашигладаг хүмүүс хичээл зүтгэлийнхээ үр шимийг удахгүй хүртэнэ. 

Арслан: Аяллаар явах, амарч зугаалах зэрэг нь энэ амралтын өдрийн гол хэсэг гэж болно. Дотнын найзын итгэлийг алдаж, урмыг хугалах хэрэггүй. Хэн нэгний үгийг хайхралгүй өнгөрүүлэх хэрэггүй. Та өөрийн үүрэг хариуцлагыг биелүүлэх хэрэгтэй үе. Хайр дурлалын асуудал бүтэл муутай байвал сэтгэлээр унах магадлалтай. Өөрийгөө аль болох эерэг байдлаар илэрхийлэхэд илүү анхаар.

Охин: Албан хүчээр хийлгэж байгаа мэт оногдсон үүрэг хариуцлагаа хүлээн авах нь сэтгэл зүйгээр унах шалтгаан болно. Аливаад чин сэтгэлээсээ хандахыг зөвлөж байна. Сайн муу бүхэн хослон байх бөгөөд хэрэв та тооцоотой, анхааралтай байж чадвал ямар ч алдаа эндэгдэл гарахгүй байх болно. Гэр орны аар саар ажилд бүх хүчээ барах хэрэггүй. Дуртай зүйлээ хийж амьдралын тав тухыг мэдрээрэй. 

Жинлүүр: Аялал зугаалга хийн, явган алхахад таатай өдөр. Хөгжилтэй байх нь гэр бүлд халуун дулаан уур амьсгал, аз жаргалыг мэдрүүлнэ. Өдрийг мартагдашгүй, дурсамж дүүрэн өнгөрүүл. Өсвөр насны хүүхдээ буруу хүмүүжилтэй хүнд уруу татагдахаас сэргийл. Чөлөөт цагаа гэр бүлээрээ хамт өнгөрүүлэхийг хичээ. 

Хилэнц: Өнөөдөр амралтын өдөр гэлтгүй таныг овоорсон их ажил хүлээж байна. Зэрэг зэрэг олон ажил амжуулах гэж яаралгүй, дэс дараатай бөгөөд төлөвлөгөөтэй ажиллах юм бол стресс багатай байж, ихэнх ажлаа өдөртөө багтаан хийж чадна. Залуус хөнгөн хуумгай зангаасаа болж асуудалд орж болзошгүй. Гэр бүлийн тодорхойгүй харилцаа нь таны сэтгэл санааг муутгах тул үүнд бэлэн байгаарай.

Нум: Таны амжилт хүсэл мөрөөдөлдөө хүрэх гэсэн тэвчээр хатуужлаас бүрэн хамаарахыг анхаар. Ачаалал ихтэй байх бөгөөд энэ нь ямар нэгэн тэмцэлтэй холбоотой. Гэнэтийн үйл явдал таныг ихээхэн ядраах тул амрахаа бүү мартаарай. Өөрийн байр сууриа бататгах арга хайх, сонголт хийхэд хүнд байна. Энэ үед хийх үйлдлээс хамаарч таны цаашдын үйл ажиллагаа шийдэгдэнэ.

Матар: Цаашдын зорилгодоо хүрэхэд нөлөөлж болохуйц таатай мэдээ ирж магадгүй. Гэхдээ үүнээс болж төлөвлөгөөт ажлаа өөрчлөх хэрэггүй. Танд санхүүгийн чадвар юу юунаас илүү хэрэгтэй тул зорьсон зорилгоо биелүүлэх боломж хай. Аливаа эрсдэлийг үүсгэхгүй байх нөхцөл нь таны үйлдэл байна гэдгийг бүү мартаарай. Эргэн тойронд идэвхтэй эерэг энерги дүүрэн байна. 

Хумх: Гэнэтийн хөрөнгө оруулалт хийх шаардлага тулгарна. Энэ нь тогтвортой байсан санхүүг тань ганхахад хүргэж цаашлаад зээл хийхэд хүргэнэ. Тухайн цаг үеийнхээ баатар болох боломжийг хүлээнэ. Энэ нь өнөөдөр зарим талаар биеллээ олно. Гэхдээ хэт биеэ тоох нь аюултай гэдгийг санаарай. Ахмад настай аав ээжээ баярлуулахад цаг заваа зориулаарай.

Загас: Оюунлаг хүмүүс шинэ содон зүйлийн хойноос мөшгөн, нээлт хийхийг сонирхох болно. Өвөрмөц сонирхдог хүмүүсийн хувьд түүнийгээ хөгжүүлэхэд ихээхэн түлхэц болохуйц хүнтэй уулзаж, таатай цагийг өнгөрүүлнэ. Албан тушаалын өөрчлөлт эсвэл хувийн амьдралын зарим шинэчлэл нь таны хувьд гэнэтийн байх ч энэ нь танд муугаар нөлөөлөхгүй.

Таны сурталчилгаа