Цаг үеийн мэдээ

Сүхбаатар аймагт ойрын өдрүүдэд усархаг бороо, нойтон цас  үргэлжлэн орсны улмаас айл өрх, орон сууц, аж ахуйн нэгж байгууллага усанд автсан, холын замд шаварт суусан дуудлага, мэдээллээр Онцгой байдлын газрын алба хаагчид иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Иймд иргэд та бүхнийг:

Дулаан хувцаслах,  

Хол, ойрын замд гарахдаа аюулгүй байдлаа хангах, тухайн очих гэж байгаа газрынхаа цаг агаарын мэдээ, мэдээллийг хүлээн авч, шийдвэр гаргах, 

Бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настай хүмүүсийг харгалзах хүнгүй үлдээхгүй байх, малд явуулахгүй байх,

Малаа ойрын бэлчээрт бэлчээх зэргээр өөрийн болоод бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахыг Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас онцлон анхааруулж байна.

Таны сурталчилгаа