Цаг үеийн мэдээ

12 ордын энэ сарын зурхайг танилцуулж байна /2024.10.01-2024.10-31/.

Хонь: Сарын эхээр гайхалтай амжилт, сайн ашиг орлого таныг хүлээж байна. Од эрхэс таны амьдралд өөрчлөлт гарч болзошгүй гэж зөгнөж байна. Одоогийн бодит байдалдаа зөв үнэлэлт дүгнэлт хийж чадвал бүтэхгүй зүйл багасаж, амжилтыг дагуулж чадна. Ажил төрлөө бүтэмжтэй байлгахын тулд нэр нөлөө бүхий хүний тусламжийг авснаар, төлөвлөгөөгөө хэрэгжүүлнэ. Урт хугацааны аялал төлөвлөж байгаа бол хойшлуулах хэрэггүй. Бизнес эрхлэгчдийн хувьд элдэв зүйлд сатааралгүй бүхий л анхаарлаа ажилдаа зориулаарай. Та өөрийн ойр дотнын хүмүүсийн санал зөвлөгөөг сонсохыг од эрхэс танд зөвлөж байна. Урлагийн салбарт ажилладаг хүмүүст олон сайхан боломж тохионо. Сэтгэлээ зориулсан ажил үр шимээ өгч, таны гэр бүлд аз жаргалыг бэлэглэнэ. Сарын дундуур од эрхэс чин сэтгэл зүрхний хүсэл бодолд тань туслахад бэлэн байна. Санхүүгийн байдлаа дээшлүүлэх боломж бололцоо ч гарч ирнэ. Эерэг энергийг өөртөө хуримтлуулж, бүх зүйлийг сайтар зохион байгуулж чадвал хүссэн амжилтыг авчирна. Эрсдэлтэй ажил хэрэг явуулах, томоохон худалдан авалт хийх зэргээс зайлсхий. Ажил амьдралд саад учруулдаг хүмүүсээс аль болох холуур байхыг зөвлөж байна. Сарын сүүлээр хайр дурлалын харилцаа амжилттай байх ч таны зөрүүд байдлаас болж хүндрэл учирч магадгүй. Хувь тавилан таныг ямар нэгэн байдлаар сорьсоор байгааг мартаж болохгүй. Бусдаас ялгарах өөрийн үзэл бодлоо хэт дээгүүрт тавихгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Зарим үйлдэл одоохондоо танд азтай явдал мэт санагдах ч олны дунд бол нэр хүндээ унагаж байгаа хэрэг гэдгийг санаарай. Од эрхсийн таагүй байрлал нь таны ажлын идэвхийг бууруулна. Мэргэжлийн ур чадвараа харуулах юм бол нэр хүндээ өсгөж магадгүй. Харин таны амьдралын эрч хүч бага байх ч бүхий л бэрхшээл саадыг тойрч биш дайрч даван гарна гэдгийг хүлээн зөвшөөр. Сэтгэл санааны байдлаа дээшлүүлж, уруу дорой байдлыг гаргахгүй байхыг зөвлөж байна. Эрүүл мэндийн байдалдаа анхаарал хандуулахгүй бол өвчин эмгэг хүндрэх магадлалтай.

Үхэр: Энэ сарын эхээр санхүүтэй холбоотой шийдвэрийг яаран гаргах хэрэггүй. Эхлэлийн түвшинд байгаа уулзалт гэрээ хэлэлцээрийг хурдавчлахгүй бол цаашдын хийх зүйл тань тодорхой бус байна. Найдвартай бус, итгэл даахгүй хүмүүсийг өөртөө чинь олон жилийн нөхөрлөл холбож байгаа ч гол ажил хэрэгтээ оролцуулж болохгүй гэдгийг од эрхэс анхааруулж байна. Шийдэмгий бөгөөд хэтэрхий итгэлтэй байдлаасаа болж та хохирч магадгүй. Романтик харилцаа, торгон мэдрэмж өндөр байна. Бүсгүйчүүд хайр энхрийлэл дүүрэн болзоонд явахыг хүснэ. Гэр бүлтэй хосуудын хайрын мэдрэмж гайхалтай байх болно. Сарын дунд үед санхүүгийн хүндрэл бэрхшээл арилж, шинэ орлого орж ирнэ. Илүү ашигтай ажлын санал ирнэ.Ажил хэргийн харилцаанд өөрийгөө зөв талаас нь харуулж, сайн үнэлгээ авна. Та хамгийн сайн гэрээ хэлэлцээрийг хийж чадна. Уран бүтээлч хүмүүст сайнаар нөлөөлөх ямар үйл явдал тохионо. Олны дунд биеэ авч явах тал дээр сайн анхаар. Биеийн эрүүл мэнд муудаж магадгүй тул эрүүл мэнддээ анхаарал хандуулах хэрэгтэй байна. Гэр бүлд харилцаатай холбоотой зарим нэг таагүй асуудал гарч магадгүй. Ойр дотнын хүнтэйгээ тодорхойгүй асуудал байгаа бол сайн ярилцаж сэтгэлд үлдсэн гомдлоо хуваалцах хэрэгтэй. Сарын сүүл рүү хамт олны дунд таагүй уур амьсгал бий болно. Энэ нь зарим нэг хүний буруу санаа, цуу яриа, өдөөн хатгалгаас болж мэднэ. Хэрэв эрсдэлтэй, өрсөлдөгч олонтой салбарт хүч үзэхээр шийдсэн бол гарах үр дүнгээ сайтар тооцоорой. Шийдвэрлэхэд их цаг хугацаа, эрч хүч шаардагдах төвөгтэй асуудал үүсэж магадгүй. Гэсэн ч зөв сэтгэсний ачаар том асуудал гаралгүй өнгөрөх бололтой. Мөнгө санхүүгийн алдагдлаас зайлсхийхийн тулд амьдралын идэвхээ бууруулах хэрэгтэй. Аливаа таагүй зүйлийн учрыг олох гэж хэн нэгнийг буруутган болгох гэж хичээх хэрэггүй. Ажлын гэрээ хэлэлцээр байгуулахын өмнө хий хоосон үг яриа нь ямар ч үр дүн өгөхгүй тул ойлгомжгүй саналд татгалзах хэрэгтэй. Нөлөө бүхий хүмүүсийн тусламжид болгоомжтой хандаарай.

Ихэр: Сарын эхээр өөрийн оюун ухаан, зөн билигтээ итгэж найдах үе. Орлого нэмэгдэж, худалдаа наймааны ажил ашигтай байх магадлалтай. Аливаа ажлыг сайн төлөвлөж хийхэд тохиромжтой. Санхүүтэй холбоотой бүхий л ажлуудаа өөрөө сайтар нягтал. Нэгэн зэрэг олон төрлийн зүйлийг хийх чадвар чансаатай байсан ч бүгдэд нь амжилт гаргахгүй гэдэг тодорхой шүү. Чухал зүйл дээрээ илүү төвлөр. Таны эрч хүч оргилж, уран бүтээл туурвих чадвар нэмэгдэнэ. Ахимаг насны хүмүүсийн сэтгэл санааны байдал үе үе өөрчлөгдөж, бие махбод тавгүйтэж магадгүй. Ажлын хамт олонтойгоо ширүүн дориун харьцах хэрэггүй. Хувийн амьдрал болон санхүүгийн байдалдаа анхаарахгүй бол таны ажил үйлс өнгөц харахад хэвийн байх ч асуудлууд далдуур овоорсоор байна. Эрүүл мэндийн асуудал гарч магадгүй тул ямар ч нөхцөл байдалд анхаарлаа өндөр байлга. Хоол хүнсээ зөв зохистой хэрэглээгүйгээс үүдэлтэй бие махбодод хямрал гарч магадгүй. Сарын дундуур ихрийнхэн цаашдын хувь заяанд нөлөөлөх хүнтэйгээ танилцаж магадгүй. Сэтгэл хөдлөлөө барьж, бодол санаагаа тайван, цэгцтэй гаргахад суралцах хэрэгтэй. Таны урам зоригтой байдал болон эрс шийдэмгий зан эргэн тойрны хүмүүсийг гайхшируулахад хүргэнэ. Түргэн зангаасаа болж бусдын олз болох магадлал өндөр байгаа тул өөртөө хяналттай байж, бүх зүйл дээр тунг нь тааруулж хандах хэрэгтэй гэж зөвлөж байна. Ахмад настай хүмүүсийн хууч өвчин хөдлөх магадлалтай тул өөртөө анхаарал халамж тавиарай. Харин сарын сүүлээр мэргэжлийн ур чадвар өндөр байх тул ажил дээрээ амжилт гаргах боломжтой. Ашиг орлогын шинэ эх үүсвэртэй болох магадлалтай. Уран бүтээл туурвиж буй хүмүүс онгод ихтэй, бүтээл арвинтай байх болно. Ганц бие хүмүүс эсрэг хүйсийн хүмүүсийн анхаарлын төвд орох ч янаг амрагийн адал явдлаас холуур байхыг одод зөвлөж байна. Худалдаа наймаа эрхэлдэг хүмүүс боломжийн хэмжээний ашиг орлого олох болно. Мөн шинжлэх ухааны чиглэлээр судалгаа хийдэг бол тавьсан зорилгодоо хүрэх магадлалтай. Өөрийн дотоод энергиэ зөв боловсруулах юм бол ажилд амжилт, амьдралд баяр баясал авчирч, өөртөө итгэлтэй болгоно. Хүн бүрийн санаа бодлыг сохроор дагалгүй, өөрийнхөө дотоо сэтгэлийг сонсох хэрэгтэй. Хайр дурлалын асуудалд шийдвэртэй алхам хийх нь тохиромжтой.

Мэлхий: Энэ сарын эхээр таны амьдралд томоохон өөрчлөлт орж магадгүй. Энэ нь танд их бага хэмжээгээр амаргүй нөхцөл байдал үүсгэж мэднэ. Санамсаргүй байдлаар тохиож болох бүхий л саад тотгороос болгоомжил. Эхлүүлсэн ажлаа дутуу орхих хэрэггүй. Өөрийн хариуцсан ажилдаа болон хувийн амьдралдаа ч хариуцлагатай байхыг нөхцөл байдал шаардаж байна. Ажлын уулзалт, гэрээ хэлэлцээр нь амжилттай байх болно. Бүх төрлийн яриа хэлэлцүүлэг дээр та бусдыг гайхшируулж чадна. Сонирхолтой санал орж ирнэ. Бичиг баримт цэгцлэх болон бүтээж туурвих ажил гүйцэлдүүлэхэд туйлын таатай бөгөөд таны хувьд хамгийн үр бүтээлтэй үе. Сарын дунд үед аливаа үйл явдалд хөндлөнгөөс нөлөөлөхгүй байхыг зөвлөж байна. Ихэнх таагүй зүйл өөрийн гэсэн цаг хугацаатай, түүний аясаар алга болох болно. Ээдрээтэй асуудал болон ганцаар шийдвэрлэж чадахгүй зүйлээ хамтын хүчээр хийгээрэй. Ажлын амжилт, албан тушаалын ахиц дэвшлийг гэнэт мэдрэх нь танай гэр бүлийн хувьд томоохон баярт мэдээ болно. Хэдийгээр ажил төрлийн асуудлаа хувийн амьдралтайгаа хамаагүй хутгах хэрэггүй боловч зарим тохиолдолд гэр бүлтэйгээ зөвлөлдөх хүсэл төрнө. Танд ирсэн гэнэтийн мэдээнд тулгамдаж сандралгүй шийдвэр гарга. Аз туршиж хөрөнгө оруулалт хийх, ихээхэн мөнгө зарлагадах хэрэггүй. Эрүүл мэндээ муутгахгүй байхын тулд дархлаагаа дэмжиж, хоол хүнсээ зөв сонгон хэрэглээрэй. Сарын сүүл рүү олон нийтийн байгууллагын болон урлагийн ажилтнуудад таатай байх бөгөөд ур чадвар улам ихээр тодрон гарах болно. Бүтээлч санаа, мэдрэмжтэй байдлаараа ажлаа хамгийн сайнаар хийж, гялалзах болно. Шударга бус байдлыг тэвчихэд бэрх байсан ч шууд сөрж зогсох, сөргөлдөх нь тийм их тохиромжтой биш байна. Буруу үйлдэл, таагүй зан байдал гаргахгүй гэдэгтээ итгэлтэй байх үе. Уламжлалт арга барил, зан үйлийг ажил болон амьдралдаа ашигласнаар томоохон алдаа гаргахаас сэргийлэх байх. Хувийн амьдралд тань гэнэтийн таатай зүйл тохионо.

Арслан: Сарын эхээр амьдралын идэвх бага зэрэг буурна. Хөндлөнгөөс ирсэн сөрөг хандлага болон эрх мэдэлтэй хүмүүстэй зөрчилдөх хэрэггүй. Та уйгагүй хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж санхүүгийн байдлаа дээшлүүлэх боломжтой. Яаралтай шийдвэр гаргах ажлыг хийж гүйцэтгэхэд тохиромжтой. Таны хичээл зүтгэлийг эрх мэдэлтэй, шийдвэр гаргах түвшний хүмүүс анзаарах нь танд сайн боломжийг авчирч байгаа хэрэг юм. Нөхцөл байдлын ачаар зарим нэг ажил амжилттай бүтэх бололтой. Таны найрсаг, нийтэч зан олон сайн үр дүнг авчирч чадна. Таны шаргуу дайчин, бууж өгдөггүй тууштай зан чанар тань ололт, амжилтыг авчрах болно. Ялангуяа залуу хүмүүс өөрийн гэсэн байр сууриа олох үндсийг тавих үе. Хайр дурлалын тал дээр болгоомжгүй байдлаас болж хайрын харилцаагаа зөрчилдөөнт байдалд хүргэж болзошгүй. Залуу хүмүүсийн романтик хүсэл сонирхлыг бодит болох таатай боломж нөхцөлийг од эрхэс олгох болно. Сарын дундуур санхүүгийн шинэ эх үүсвэр олох, бизнес санаа гаргах бололтой. Мөн худалдаа наймааны ажил хийхэд үр дүнтэй байна. Томоохон амжилтад хүрэхийн тулд хамтрагчаа зөв сонго. Өөрийн халуун дулаан сэтгэлээр эргэн тойрны хүмүүсээ татаж чадвал бүхий л ажлаа амжилттай дуусгана. Аливаа гаргах шийдвэрээ нухацтай бодож тунгаахыг од эрхэс зөвлөж байна. Харин сарын сүүлээр хүсэн хүлээсэн шинэ эхлэлээ тавих боломж гарна. Бие тавгүйрхэх, хууч өвчин хөдлөх нөхцөл байдал үүснэ. Ялангуяа настай хүмүүсийн хувьд энэхүү нөхцөл байдлын улмаас бие эрхтэн дордож мэдэх юм. Сүсэг бишрэл, итгэл үнэмшлийн хүчээр азтай одтой байх бололтой. Ихэнх ажил хэрэгт таныг аз түших магадлал өндөр байна. Ажил хэргээ туйлын болгоомжтой, хянуур явуулахыг зөвлөж байна. Төлөвлөсөн үйл ажиллагаа таныг олон адал явдалтай учруулна. Хэт ядарч, ажлын ачаалал авснаас үүдэлтэй мэдрэлийн ядаргаанд орж мэднэ. Таны хувьд буян үйлдэж хэн нэгэнд тусалж чадвал энэ нь таатай сайхан энергийг өгөх бололтой. Хэн нэгний таагүй халдлагад өртөж болзошгүй. Өөрийн итгэл үнэмшил, хүлээцтэй зангийнхаа ачаар үүний ард гарч чадна.

Охин: Энэ сарын эхээр ажилдаа алдаа гаргах, буруу тооцоолох, дарга удирдлагатайгаа санал зөрөлдөх зэрэг байдал үүсэж магадгүй. Алба, амины олон ажлуудаа эхнээс нь төлөвлөж, эрч хүчээ зөв хуваарилах нь үүсэж болох таагүй байдлаас зайлсхийхэд тань туслах болно. Эрч хүч тань ч мэдэгдэхүйц буурах бололтой. Өөртөө итгэлгүй байдал давамгайлах үед хууран мэхлэлт, санал зөрчилдөөн үүсэж магадгүй. Үр дагаврыг нь мэдэхгүй бол таагүй хүмүүстэй харьцахаа багасгаж, чухал шийдвэрийг бүү гарга. Сарын дунд үед шийдэмгий байдал, нөхцөл байдлыг урьдчилан харах чадвар нь аливаа сөрөг хандлагыг сулруулна. Олон хүнээс туршлага судалж, шалгарсан арга барилыг ашиглахыг зөвлөж байна. Нөлөө бүхий хүмүүс ур чадварыг тань үнэлэх болно. Гаднын нөлөөтэй түрэмгий, бүдүүлэг зан авир ирж магадгүй тул болгоомжтой байхыг зөвлөж байна. Олон нийтийн үйл ажиллагаанд анхаарал болгоомжтой хандаж байгаарай. Ажлын хамтрагч, дарга удирдлагын дунд асуудал, үл ойлголцол үүсэж магадгүй. Сарын сүүл рүү таны амьдралд ямар нэгэн баяртай үйл явдал тохиолдож магадгүй. Танд төсөөлж байгаагүй хэн нэгнээс бэлэг ирэх ч магадлалтай. Өөрийн эрхэлсэн ажилдаа ур чадвараа харуулж, байр сууриа бэхжүүлж чадахаас гадна хайр сэтгэлийн харилцаанд амжилт олох болно. Гэхдээ сэтгэл зүрхний асуудал нь таныг хамгийн ихээр эмзэглүүлж байгаа тул ойрын хугацаанд бүтэлгүй хайрын харилцаандаа ямар нэгэн шийдвэр гаргахыг зөвлөж байна. Ашигтай, ажил хэрэгч санал хүлээн авах магадлалтай. Од эрхэс таныг үг үйлдэлдээ анхааралтай хандаж, мөнгө хөрөнгөтэй холбоотой ажилд бодлоготой байхыг зөвлөж байна.

Жинлүүр: Сарын эхээр од эрхсээс сорилтууд ирсээр байх тул бусад үеэс илүүтэй эд материал, бичиг баримтаа цэгцлэх, хувийн амьдралаа зохицуулах зэрэгт анхаарал хандуулахад таатай байна. Ямар ч тохиолдолд өөртөө хяналттай байж бусдын ятгалгад автахгүй, бодит байдалд дүн шинжилгээ хийхийг зөвлөж байна. Үйл явдлын өрнөл, нөхцөл байдлын шалтгаан зэрэг нь таны хүссэнээр байхгүй бололтой. Таны төлөвлөгөө биеллээ олох магадлал бага байна. Удахгүй бодож санасан зүйлдээ хүрэх боломж бололцоо таны өмнө гарч ирнэ. Цаг нь иртэл хүлээх хэрэгтэй бөгөөд олдсон боломжийг харин алдаж болохгүй. Уран бүтээлчдэд бүтээл туурвихад таатай. Сэтгэл санааны тэнцвэртэй байдал нь танд урам зориг, хүч тэнхээ өгөх болно. Зарим хүмүүсийн хувьд бодлогогүй алхам хийснийхээ уршгаар санхүүгийн хямралд өртөж, нэлээд саад бэрхшээлтэй тулгарах магадлалтай. Бүх зүйлд бүтээлчээр ханддаг таны зарчмаасаа хазайхгүй байж чаддаг байдал тань таныг амжилтад хүргэдэг гэдгийг санаарай. Сарын дундуур таны сэтгэл санаа тогтворгүй, өөртөө итгэлгүй байдал зэрэг нь зарим сөрөг хандлагын эх үүсвэр болно. Сэтгэлийн хөдөлгөөнөө аль болох дарж, ойр дотнын хүмүүсээ өөрөөсөө түлхэхгүй байхыг хичээ. Хэн нэгний хуурамч хандлагад өртөж болзошгүй тул туйлын хянуур байхыг зөвлөж байна. Зорилгодоо хүрэхийн тулд шинээр харилцаа тогтоох юм бол тааламжтай байна. Эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй зүйлээс холуур байхыг зөвлөж байна. Гэнэтийн маргаан, үл ойлголцол нь нөхцөл байдлыг хурцатгах магадлалтай тул хүлээцтэй байж аливаа сөрөг нөлөөг өөрөөсөө зайлуулахыг хичээх хэрэгтэй байна. Хувийн амьдралын зарим асуудалдаа анхаарал хандуулж, хийж амжаагүй ажлаа хий. Удахгүй танд маш их боломж байгаа гэдгийг мэдрэх болно. Аялж зугаалах, томилолтоор явахад таатай байна. Төлөвлөсөн мөнгө орж ирэх магадлалтай. Харин сарын сүүлээр хайр сэтгэлийн холбоо үүсгэвэл бүтэмжтэй байна хэмээн од эрхэс амлаж байна. Ерөнхий төлөв эерэг байх боловч эрсдэлтэй үйлдэлд дурлах хэрэггүй гэж од эрхэс сэрэмжлүүлж байна. Мөн эрүүл мэнддээ анхаарал тавиагүйгээс болоод бие тавгүйтэх магадлалтай. Хөгжилтэй бөгөөд эерэг харилцааны ачаар та тайван амгалан байж чадна. Таны зөн совин дээд түвшинд байгаа тул тулгарсан ямар ч бэрхшээл, саадыг эв зүйтэй шийдвэрлэж чадна. Холбоо харилцаандаа онцгой анхаарал хандуул. Хайр сэтгэлийн харилцаанд ямар нэгэн шийдвэр гаргах хэрэгтэй болж магадгүй.

Хилэнц: Сарын эхээр урлагийн салбарын хүмүүс амжилт арвинтай байхыг амлаж байна. Эрүүл мэнд тань айдас түгшүүр, шаналалтай байдлаас болж муудаж магадгүй. Ихэнх хүмүүст байр сууриа дээшлүүлэх боломж гарч ирнэ. Ганц бие хүмүүсийг маш таатай болзоо хүлээж байна. Хайр дурлалын адал явдал бүтэмжтэй байна. Хэл ам, хэрүүл шуугиан хамгийн муу муухайг дуудах тул эдгээр зүйлсээс зайлсхийхийг од эрхэс зөвлөж байна. Хоосон мөрөөдөл, хуурамч амлалтаас сэрэмжил. Аливаа бэрхшээл саад хэлж ирэхгүй тул цаг ямагт болгоомжтой байхыг сануулж байна. Мэдрэмждээ итгэж найдахад алдах юмгүй. Болж буй үйл явдлыг бодитоор үнэлж сур. Ямар ч хүнтэй харилцахдаа биеэ зөв авч явах тал дээр хяналттай байхыг зөвлөж байна. Сарын дундуур олон хүний дэмжлэгийг нэгэн зэрэг авч чадахуйц ажлыг санаачилж, түүнийхээ үр шимийг үзэх болно. Таны үйл хөдлөл, эхлүүлсэн ажил тань зөв байсан гэдгийг батлан харуулах болно. Романтик байдал, хайрын болзоо таныг хүлээж байна. Таны сэтгэлийг татах хэн нэгнээс нүүр бууруулах хэрэггүй. Хэт оргилсон эрч хүч нь зарим зүйлийг хийж бүтээхэд саад болж мэдэх юм. Тиймээс эрч хүчээ зөв хуваарилахыг зөвлөж байна. Харьцангуй богино хугацаанд өмнөх ажлаа амжуулах боломжтой. Харин бие махбодын хувьд хөлс хүчээ ихээр шахан ажиллах нөөц бололцоогүй байна. Бусдын итгэлийг алдахгүй байхыг хичээгээрэй. Од эрхэс танд энгийн байдлыг эрхэмлэхийг зөвлөж байна. Амар хялбараар аливаа зүйлийг хийх боломж олдоно. Харин сарын сүүлээр гаргасан төлөвлөгөө тань буруу тийш эргэж магадгүй. Ажлын төлөвлөгөө сайн урагшлахгүй байх ч хичээнгүй байдлынхаа ачаар боломжийн үр дүнд хүрэх болно. Бодож төлөвлөснөө амжилттай болгохыг од эрхэс танд зөвлөж байна. Өмнөх ажлаа дэс дараатайгаар хийж гүйцэтгэх нь таны ажлын явцыг түргэтгэхээс гадна үр дүн нь мэдэгдэхүйц сайн байх болно. Өөрчлөлт шинэчлэлт нь таны хувьд хамгийн хэрэгтэй зүйл байж мэднэ. Хувийн амьдрал тань тийм ч таатай бус байна. Эд материалын хувьд түр зуурын хүндрэл үүссэн ч амьдралын хэмнэлээ алдахгүй байх хэрэгтэй. Эрүүл амьдрах гол хүчин зүйл бол ажлын хуваарь тул түүнийгээ зөв зохион байгуулах хэрэгтэй гэдгийг санаарай. Ажил хэрэгт үүссэн сайн муу бүхий л асуудлыг тэнд нь үлдээж оройдоо гэртээ тайван амгалан амрахыг эрхэмлээрэй.

Нум: Энэ сарын эхээр боловсон хүчний таагүй халаа сэлгээнд өртөж болзошгүй тул бэлтгэлтэй байгаарай. Өөрийн давуу чадвараа ашиглавал бусдад нөлөөлөх авьяас тань тодорч мэдэх юм. Танд ашигтай ажлын санал, төсөл ирэх хэдий ч мөнгө санхүүгийн хувьд нэлээд хугацаагаар хойшлуулах шаардлага гарч магадгүй. Ажлын үр дүндээ сэтгэл дундуур байх нь танд дарамттай, урамгүй санагдана. Гэр бүлд тохиолдсон асуудлаа хамтаар шийдвэрлэхэд тохиромжтой байна. Тэмцэл, маргаантай байдлыг үүсгэхгүй байхыг зөвлөж байна. Бусдад өглөгийн гараа сунгаж хариу нэхээгүй тусыг хийгээрэй. Сарын дунд үед авьяас билэг, сэргэлэн овсгоотой зан тань амжилт олоход туслах болно. Урлагийн болон бусад олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, өөрийнхөө авьяас чадварыг харуулахыг зөвлөж байна. Шинэ мэдлэг чадвар хуримтлуулах, танилын хүрээгээ өргөтгөх зэрэг нь олон боломж нээх болно. Хэрэв та хөрөнгө оруулалт хийх тал дээр ямар нэгэн зүйл сэдсэн бол түүнийгээ хэн нэгэн дотнын хүнтэйгээ хамтарч хийгээрэй. Харин биеийн хүчний ажил их хийж, ачааллаа хэтрүүлэх нь танд таатай зүйлийг авчрахгүй. Зарим ярвигтай асуудалд хэт их тархиа гашилгах хэрэггүй. Цаг хугацааны аясаар аяндаа шийдэгдэх болно. Сарын сүүл рүү нийгмийн аливаа үйл ажиллагаа нь таны сэтгэлийг сэргээж, анхаарлыг тань өөр зүгт чиглүүлж өгнө. Хэн нэгэнд таагүй сэтгэгдэл төрүүлэхгүйн тулд биеэ барих эсвэл худал дүр эсгэх хэрэггүй. Уран бүтээлийн ажил болон уулзалт ярилцлага, гэрээ хэлэлцээрүүд ойрын ирээдүйд амжилт, ашиг орлогыг авчирна. Эргэн тойрныхон болон хамтрагчтайгаа бүрэн дүүрэн ойлголцолд хүрнэ. Эргэн тойрны хүмүүстэй ширүүн харьцаж, юм л бол гомдоллохгүй байхыг зөвлөж байна. Өөрийн ур чадвараар бус ямар ч хамаагүй аргаар амжилтад хүрэх гэж улайрах нь эргэн тойрны хүмүүсийн дургүйцлийг хүргэнэ. Хэрэв та өөрийн авьяас, ур чадварт сэтгэл хангалуун бус байвал амжилтад хүрсэн нэр цуутай хүмүүсийн туршлагыг судал.

Матар: Энэ сарын эхээр хариуцсан ажил хэрэг тань ихээхэн хүчин чармайлт гаргахыг шаардана. Хийж дадсан ажил үүргээ арай өөр өнцгөөс харах, аливаа асуудлыг сонирхолтой хэлбэрээр авч үзэх хэрэгтэй. Хэт их ачаалал эсвэл сэтгэл санааны дарамттай байдлаас болж эрүүл мэндэд асуудал үүсэх магадлалтайг од эрхэс анхааруулж байна. Мэргэжлийн эмчид хандахгүй бол удаан хугацааны эмчилгээ хийлгэх шаардлага гарч болзошгүй. Хамтын үйл ажиллагааг үнэлж дүгнэхэд тохиромжтой үе. Бусдын санал бодлыг дутуу үнэлэх хэрэггүй. Олныг хамарсан уулзалт, шинэ хүнтэй танилцах үйл ажиллагаа нь амжилттай болно. Харилцаанд үүссэн ямар нэгэн саад бэрхшээлийг арилгахын тулд илэн далангүй ярилцах боломжийг гарга. Гэр бүл болон ойр дотнын хүмүүс ажил хэрэгт тань хэт их оролцвол алба амиа ялгаж чадахгүй байх нөхцөл байдлыг бий болгоно. Сарын дунд үед санхүүгийн хяналтаа ямар ч үед алдаж болохгүй. Мөнгөндөө хэт хайнга, үрэлгэн хандах хэрэггүй. Сайн сайхныг амласан хуурамч санал, гэнэтийн танил, аз туршсан худалдан авалтуудыг зогсоох хэрэгтэй. Согтууруулах ундаа болон элдэв муу зуршлаас өөрийгөө чөлөөл. Хууран мэхлэлттэй учирч болзошгүй тул олон нийттэй харилцахдаа болон арилжаа наймаа хийхдээ сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна. Мэргэжлийн үйл ажиллагаанд зарим нэгэн хүндрэл гарч магадгүй тул та гарч болох асуудлаас урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжоо нэмэгдүүлэхийг зөвлөж байна. Үйл ажиллагааны чиглэлээ өөрчлөх, ажлын байраа солих зэрэгт тохиромжгүй. Хөнгөн хялбар аргаар ашиг орлого олох тухай ажлын санал ирж магадгүй. Үүнээс зайлсхийх хэрэгтэй. Сарын сүүл рүү хувийн амьдрал, аж ахуйгаа өөрчлөхийн тулд олдсон боломж бололцоог сайн ашиглахыг од эрхэс зөвлөж байна. Эрүүл мэндийн хувьд аюулгүй байхын тулд хэрэглэж байгаа хоол хүнсэндээ онцгой анхаарал хандуулаарай. Олон хүнийг хамарсан үйл ажиллагаа болон биеийн хүчний ачаалал шаардсан ажлаас зайлсхийх хэрэгтэй. Харин шинэлэг үйл ажиллагаанаас ашиг орлого олох магадлал өндөр байна. Үйлчилгээний салбарт ажилладаг хүмүүс маш завгүй байх бөгөөд эргэн тойронд нь нэлээд их шинэчлэлт, өөрчлөлт гарах болно. Амьдралын эрч хүч байдал нэмэгдэнэ. Хосууд харилцан бие биедээ татагдана. Хайр дурлалын асуудлаа эвтэйхэн зохицуулж чадна. Хосууд сонирхолтой хэв маягийг амьдралдаа турших бололтой.

Хумх: Сарын эхээр өөрт байгаа бүхий л хүч бололцоогоо дайчлан шаргуу ажиллахыг зөвлөж байна. Таныг томоохон өөрчлөлт хүлээж байна. Сайхан мэдээ хүлээж авна. Амьдрал таныг сорьсоор байгааг мартаж болохгүй гэж од эрхэс анхааруулж байна. Эрүүл мэндийн асуудал гарахаас болгоомжил. Эрүүл мэндтэй холбоотой асуудлаа дотнын хүнтэйгээ хуваалцаж, шийдэх арга замыг тодорхойл. Мэргэжлийн эмнэлэгт цаг алдахгүй хандахыг зөвлөж байна. Харин ажлын шийдэж чадаагүй асуудлууд танаас ихээхэн эрч хүч шаардах болно. Санхүүгийн байдлаа дээшлүүлэх боломж танд ирж магадгүй. Аль ч төрлийн харилцаа нь танд сайн сайхан, эерэг энергийг авчрах болно. Гэр бүлд зөрчилдөөн үүсэхээс сэргийлээрэй. Эерэг энерги сайтай байхыг хичээ. Таны өөрийгөө илэрхийлэх чадвар нэмэгдэнэ. Буруу зуршлаасаа салах сэтгэл санааны бэлтгэл танд дутмаг байгаа бол тууштай тэмцэхийг зөвлөж байна. Таны хичээл зүтгэл, хөдөлмөрч байдал үр өгөөжөө өгнө. Сарын дундуур хэрүүл маргаанаас зайлсхийхийг зөвлөж байна. Дотоод мөн чанар болон дотнын хайртай хүмүүсийн хүсэл зоригт түшиглэн сонголт хийгээрэй. Зарим нэг таагүй байдлыг зөгнөсөн тайван бус уур амьсгалыг нэлээд мэдэрнэ. Эд хөрөнгөтэй холбоотой асуудал гарч магадгүй тул урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна. Өөрийгөө бусдаар хүндлүүлэхийн тулд аль болох ухаалаг байхыг зөвлөж байна. Ийм байж чадвал ямар ч нөхцөл байдалд танд амжилт ирнэ. Харин сарын сүүлээр танд хэрэгтэй боломж ирэх үед уулыг нурааж усыг эргүүлж чадахаар хүчтэй болж хувирна. Таныг хайрласан хүнийг бурхнаас бэлэглэсэн бэлэг гэж хүлээж аваарай. Хийхээр товлосон ажлаа хойш суулгүй барьж ав. Зарим ажил харахад төвөгтэй мэт санагдах ч бариад авахад тийм ч хэцүү биш байх болно. Удаан хугацаанд дуусгаж чадаагүй бүтээлээ амжилттай дуусгана. Урам зориг, өөдрөг үзэл нь таны нэр хүнд албан тушаалын байдалд сайнаар нөлөөлнө. Гэхдээ санхүүгийн байдал тийм ч хурдан дээшлэхгүй байх. Амьдралд тань хайр сэтгэлтэй холбоотой ямар нэгэн зүйл тохиолдож мэднэ. Хайртай дотнын хүнээ гомдоосон бол хэрхэн яаж гомдлыг нь тайлахаа сайтар бодож тунгаа. Мөн цаг алдалгүй уучлал гуйгаарай.

Загас: Энэ сарын эхэн үед эрч хүчээр дүүрэн байх тул бүх ажил хэргээ амжилттайгаар дуусгаж чадна. Түнштэйгээ чухал асуудлаа шийдэж, дорвитой үр дүнд хүрэхийг хичээгээрэй. Хүсэн хүлээж байсан үр дүн, ашиг орлогоо олоход ойрхон байна. Албан тушаалтан дарга удирдлагатай харилцаа нь үл мэдэх шалтгааны улмаас муудалцах, таагүй төлөв байдалд хүрч мэднэ. Гэнэтийн аз, одонд их найдах хэрэггүй. Хувийн бизнес болон уран бүтээл туурвих зэрэг ажил амжилттай болно. Өөрийн авьяас чадвар, авхаалж самбаагаа бусдад таниулах боломж олдоно. Өөрийн ойр дотнын хүмүүсийнхээ эрх ашгийг хамгаалах шаардлага тулгарна. мэдэхээр байна. Зайлшгүй шаардлага тулгарсан тохиолдолд зарцуулах нөөц хуримтлал үүсгэх төлөвлөгөөгөө ажил хэрэг болго. Сарын дунд үед олон сайхан хүмүүстэй уулзаж ярилцах, санал бодлоо хуваалцах таатай боломж олдох тул үүнд их ач холбогдол өгөөрэй. Эвсэг найрсаг, нийтэч зантай хүмүүстэй шинээр түнш болох магадлалтай. Сонирхолтой үйл ажиллагаанд оролцох нь сэтгэл санааг тогтворжуулна. Харилцаа холбоо сайжирч, ажил төрлийн холбоотой магтаал сайшаал хүртэх бололтой. Хайр сэтгэл харилцан ойлголцол, итгэлцэл дээр тогтох болно. Гэрээ тохижуулах, засвар хийх зэрэг ажил амжилттай болж таныг шинэ орчинд байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхүйц өөрчлөлт болж чадна. Үр хүүхдийнхээ амжилтаар бахархах, тэдний ирээдүйд санаа зовох зүйлгүй болсон мэт сэтгэгдэл төрнө. Хүрээлэн буй орчноосоо, хайртай хүмүүсээсээ бүх сайн сайхныг мэдрээрэй. Сарын сүүл рүү хэт их сэтгэл хөдлөлтэй хүмүүс тайван бус байвал зүрх өвдөх, хоол боловсруулах эрхтэн муудаж зэрэг зүйлтэй нүүр тулна. Жижиг асуудлаас болж барьц алдан өөрийн нэр хүндээ доош унагах хэрэггүй. Эрсдэлтэй үйлдэл хийхэд тохиромжгүй байна. Эрч хүчээ хуримтлуулах үе тул түүнийг хэрэггүй зүйлд зарцуулах хэрэггүй. Сонирхдог хоббиндоо багагүй мөнгө үрж мэднэ. Гэхдээ онц чухал шаардлагагүй зардал гаргахаас сэргийл. Өөрийн хүчээр амьдралаа дээшлүүлэхийн тулд бусдаас хараат байдлаа таслахыг зөвлөж байна.

Таны сурталчилгаа