Сүүлийн үеийн судалгаагаар, Эверестийн оргил 15-50 метр өндөр болсныг тогтоожээ. Учир нь Эверестийн бэлээрх гол үүний хад, хөрсийг элэгдүүлж, уулыг урагш түлхсэнээс болсон аж.
Лондоны их сургуулийн судлаачдын хэлж буйгаар, Арун голын сав газар дахь хөрсний элэгдлээс болж дэлхийн хамгийн өндөр оргил жилд 2 мм-ээр өсөж буй гэв. Судалгааны багийн гишүүн Адам Смит BBC-д хэлэхдээ “Энэ нь яг л том ачааг хөлөг онгоцноос авч шидэж буйтай адилхан. Хөлөг онгоц илүү хөнгөн болж, харин урсгал илүү өндөрсөнө. Үүнтэй адилаар, газрын гадарга илүү хөнгөн болбол илүү чөлөөтэй хэлбэлзэнэ.” гэжээ.
40-50 сая жилийн өмнө Энэтхэг, Евроазийн тектон хавтангуудын мөргөлдөөнөөс үүссэн даралт нь Хималайн уулсыг бий болгосон. Энэхүү тектон хавтангууд нь уул өндөрссөөр байгаагийн гол шалтгаан юм.
Харин Ариун голын урсгал нь энэхүү өсөлтөд давхар нөлөөлж буй хүчин зүйл хэмээн Лондоны Их Сургуулийн судалгааны баг хэлэв.
Эх сурвалж: BBC