Өнгөрсөн мягмар гарагт Японы засгийн газраас наймдугаар сард ажилгүйдлийн тоо өмнөх сарынхаас буурсан үзүүлэлттэй байгааг мэдэгдэв.
Японы Дотоод Хэрэг, Харилцаа Холбооны сайдын хэлснээр ажилгүйдлийн хувь долдугаар сард 2.7 хувь байсан бол, наймдугаар сард 2.5 хувь болсон байна. Үүнээс гадна, Эрүүл Мэнд, Хөдөлмөр, Эрүүл Ахуйн сайдын мэдээллээр долдугаар сараас ажлын байрны хангалт 0.01 хуваар буурсан бөгөөд энэ нь наймдугаар сард ажил хайж буй 100 хүн тутамд 123 боломжит ажлын байр байна гэсэн үг юм.
Ажил хомсдолтой байгаагаас зарим компаниуд инфляцын өсөлтийг барихын тулд ажилчид нэмж авахаас татгалзсаар байна.
Эх сурвалж: Xinhua news