Цаг үеийн мэдээ

Чингэлтэй дүүргийн Хүүхэд хөгжлийн цогцолбор УТҮГ-аас санаачлан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Чингэлтэйн номын баяр-2024" үйл ажиллагаа 2024 оны 10 дугаар сарын 02-нд Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд болно.

Үндэсний бичиг соёлоо эрхэмлэн дээдлэх, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, хүүхдийн оюун ухаан, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, номтой нөхөрлүүлэх, номоор дамжуулж мэдлэг, мэдээлэл олгох, үндэсний уламжлалт тоглоом, наадгайг сурталчлах, зөв хооллолт, биеийн хөгжил, эрүүл мэндийн боловсрол олгох, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэхэд туслах зорилгоор тус үйл ажиллагаа 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. 

Энэ жилийн номын баяр нь “Оюунлаг Монгол хүүхэд” уриа доор зохион байгуулагдах бөгөөд номын баярын үеэр Шилдэг уншигчдыг шалгаруулах, 30 номын уналт танин мэдэхүйн тэмцээн, АХА, зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдах бөгөөд Чингэлтэй дүүргийн сурагчдын зөвлөлөөс нээлттэй микрофон арга хэмжээг зохион байгуулна. Чингэлтэйн номын баяр-2024 үйл ажиллагааны хүрээнд Монгол үндэстэн ястны эд материалын үзэсгэлэн, Уламжлалт тоглоом наадгайг сурталчлан таниулах, Ном, бичиг хэрэгслийн хямдралтай худалдаа, Нүүр будах үйлчилгээ, Цаасан нугалбар хийх, Харандаагаар өөрийн зургийг шог хэлбэрээр зуруулах, Уран бичлэгээр хүссэн үг, нэрээ бичүүлэх зэрэг үйлчилгээ явагдана. 

Таны сурталчилгаа