Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 79 дэх хэлэлцүүлэг өнгөрсөн даваа гарагт болж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ерөнхийлөгч Филемон Яанг Израйл улс болон Хамас, Хезбола бүлэглэлийг яаралтай гал зогсоохыг уриаллаа.
Яанг мэдэгдэлдээ, Израйл ба Хезбола бүлэглэлийн хооронд хүч хэрэглэх явдал хэт ихсэж буйг өнгөрсөн хэдэн өдөр Лебанонд болсон үйл явдлаас дэлхий харсан бөгөөд энэ нь үргэлжилсээр байвал Ойрх Дорнодын бүс нутаг бүхлээрээ дайнд өртөх эрсдэлтэй гэв.
2024 оны есдүгээр сарын 24-нд эхэлсэн уг хэлэлцүүлэгт 71 төрийн тэргүүн, 42 засгийн газрын удирдлагууд, 6 дэд ерөнхийлөгч ба ханхүү, 8 ерөнхий сайдын орлогчид оролцож, 193 удирдагчид үг хэлжээ.
Эх сурвалж: Xinhua news