Долоо хоногийн турш үргэлжилдэг Хятадын үндэсний баярын орой Шанхайн хотын захын супермаркетад халдлага гарч, 3 хүн хутгалуулж амиа алдан, 15 хүн шархадсан байна.
Уг халдлагыг үйлдсэн 37 настай Лин гэгч нь Сонгжанг дүүргийн цагдаад баригдсан хэмээн мэдэгдсэн.
Цагдаа нарын анхны мөрдлөгөөр, Лин нь хувийн санхүүгийн маргаантай асуудлаас болж уураа гаргахын тулд Шанхайд аялж ирсэн гэв.
Ойрын жилүүдэд, олон нийтийн газар хутгатай халдлага үйлдэх явдал Хятадад ихсэж байгаа бөгөөд эрх баригчид үүнд сэтгэцийн өвчнийг буруутгаж буй аж.
Эх сурвалж: Reuters.com