Эерэг хандлага- Эрүүл оюутан уриатай Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аян эхэллээ. Монгол Улсын хэмжээнд 2024-2025 оны хичээлийн жилд 64 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж, нийт 145.245 оюутан, залуус суралцаж байна.
Улсын хэмжээнд 2023 оны жилийн эцсийн байдлаар бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна. Өвчлөлийн 37 орчим хувийг 15-34 насны өсвөр насныхан, оюутан, залуучууд эзэлж байна.