Хууль зүйн дотоод хэргийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хөдөлмөр хамгааллын сайдын хамтарсан тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газар, Боловсролын газрын хамтын ажиллагааны үр дүнд Хилийн цэргийн 0285 дугаар ангийн 0309, 0289, 0297 дугаар салбаруудад Цагааннуур тосгоны цэцэрлэгийн харьяа салбар бүлгийг байгуулж, нээлтээ хийн бяцхан хүүхдүүдээ хүлээн авлаа.