Газар хөглөрсөн модны навчсыг шууд шүүрдэж хаялгүй, хамж шатаалгүй түүж аваад муудаж доройтсон хөрстэй газарт дэвсээрэй. Тарьсан модныхоо нүхэнд хийгээрэй.
Учир нь навч ялзрахдаа биомасс үүсгэж хөрсний үржил шимийг сайжруулан, хөрсийг элэгдэхээс хамгаалж чаддаг. Нэг ёсондоо үнэгүй боловч ашиг тустай бордоо болно. Навчинд бактериуд үржиж, хөрсөнд нэвтрэн ургамалд шингэж, үржил шимт давхаргыг үүсгэдэг юм шүү. Навч ашиглан олон янзаар бордоо бэлтгэх ч боломжтой.