Өнгөрсөн мягмар гарgгт Интернэйшнл Лонгшормений Нийгэмлэгийн 50,000 гаруй ажилчид үндэсний баруун эргийн усан боомтуудын эсрэг ажил хаялт зарлалаа. Энэ нь үндэсний хэмжээнд олон импорт, экспортуудыг гацааснаараа ойрын хэдэн арван жил дэх Америкийн хамгийн хор хөнөөл бүхий ажил хаялт болох магадлалтай байна.
Баруун эргийн усан боомтын ажил олгогчид энэхүү ажил хаялтыг зохион байгуулсан. Учир нь гадаад эзэдтэй далайн тээвэрлэгчид АНУ-ын усан боомтоос хэдэн тэрбумын ашиг олдог ч, тэдний хөрөнгийг нэмэгдүүлэхээр ажиллаж Интернэйшнл Лонгшормений Нийгэмлэгийн ажилчдад зохих хэмжээний ажлын хөлсийг өгөхгүй байгааг тэд эсэргүүцэж байна. Нийгэмлэгийн тэргүүн Харолд Даггет ажил хаялт эхэлснээс хойш нэг цагийн дараа мэдэгдэл хийхдээ “Манай нийгэмлэгийн ажилчдын хүртэх ёстой цалин хөлс, хамгаалалтыг авах хүртэл хэр хугацаа шаардагдана, тэр хүртэл тэмцэх болно” гэжээ.
Эх сурвалж: CNN