Цаг үеийн мэдээ

Аравдугаар сард Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулах албан ёсны барилдааны хуваарь:

16-18-нд 09:00 ба 14:30 цагаас Өсвөр, залуучуудын Улсын аварга шалгаруулах барилдаан,

19-нд 13:00 цагаас Булган аймгийн Сайхан сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,

20-нд 11:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,

27-нд 13:00 цагаас Нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан тус тус болно.

Таны сурталчилгаа