Цаг үеийн мэдээ

Авто замын  өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбогдуулан нийтийн тээврийн 7 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулна.

Чингэлтэй дүүргийн 7,8 дугаар хороо, Хувьсгалын гудамжны авто замыг өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбоотойгоор 10 дугаар сарын 01-ний өдрийн 22:00 цагаас 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 06:00 цаг хүртэл хэсэгчлэн хаах тул тус замаар зорчдог нийтийн тээврийн 7 чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт оруулаад байна. Иймд тухайн чиглэлүүд нь дараах зураглалын дагуу зорчино.

Ч20А "Баянхошуу – 3,4-р хороолол – Өнөр хороолол /араар/ - Геологийн төв лаборатори"

Ч20Б "Баянхошуу – Геологийн төв лаборатори – Өнөр хороолол – 3,4-р хороолол"

Ч41 "Баруун салаа – Их тойруу – Халдвартын эмнэлэг"

Ч43 "Баянхошуу – Ард кинотеатр – Бөмбөгөр худалдааны төв"

Ч48 "Зүүн салаа – Чингэлтэй дүүрэг – МУБИС"

Ч48А "Зүүн салаа Шинэ зам /Хойгуур/ – Чингэлтэй дүүрэг – МУБИС"

Ч54 "Яармаг – 10-р хороолол – 3,4-р хороолол – Зурагт - Баянхошуу"

Таны сурталчилгаа