2024 оны аравдугаар сарын 2-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Гайхалтай амжилт, сайн ашиг орлого таныг хүлээж байна. Таны эхлүүлсэн ажил олны сэтгэлд нийцэж, маш их урам зоригийг авч чадна. Шаргуу зан, хичээл зүтгэл тань үр дүнгээ өгнө. Од эрхэс таны амьдралд өөрчлөлт гарч болзошгүй гэж зөгнөж байна. Олон сонирхолтой хүнтэй танилцаж, нийгмийн хүрээллээ тэлэх боломжоос татгалзах хэрэггүй.
Үхэр: Өчүүхэн бага зүйлд ч өндөр ач холбогдол өгч, сэтгэл санаагаа хямраах нь өөрт болон ажил хэрэгт тань сөргөөр нөлөөлнө. Бүх зүйлийг эергээр хар. Мөн бусдын сайн сайхан зан чанарыг түрүүлж харж сурвал амьдрал тань гайхамшигт аялал мэт сайхан байх болно. Хайр сэтгэлийн шинэ харилцаа нь олон асуудлыг мартагнуулахад туслах болно.
Ихэр: Худалдаа наймааны ажил энэ өдөр ч ашигтай байна. Гэхдээ ямар нэгэн байдлаар эд материалаа үргүй зарцуулах явдал гарч магадгүй тул болгоомжтой байхыг сануулж байна. Санхүүтэй холбоотой бүхий л ажлуудаа өөрөө сайтар нягтал. Нэгэн зэрэг олон төрлийн зүйлийг хийх чадвар чансаатай байсан ч бүгдэд нь амжилт гаргахгүй гэдэг тодорхой шүү. Чухал зүйл дээрээ илүү төвлөр.
Мэлхий: Шинээр ажил эхлүүлэх нь нэлээд төвөгтэй байх бөгөөд үр дүн нь хурдан гарахгүй гэдгийг санаарай. Магадгүй зарим үйл ажиллагааг түр хойшлуулах нь зөв шийдвэр байж болох юм. Таны амьдралд томоохон өөрчлөлт орж магадгүй. Энэ нь танд их бага хэмжээгээр амаргүй нөхцөл байдал үүсгэж мэднэ.
Арслан: Гэнэт их мөнгө олж, санхүүгийн байдлаа сайжруулна гэж найдах хэрэггүй. Идэвх зүтгэл гаргах үе. Яаралтай шийдвэр гаргах ажлыг хийж гүйцэтгэхэд тохиромжтой. Аливаа гэрээ хэлэлцээрийг хийхээсээ өмнө бүх судалгаа тооцоогоо эргэн харахад цаг хугацаа, эрч хүч зарцуулах шаардлага гарч болзошгүй. Овоорсон их ажлын ард гарч ирээдүйн төлөвлөгөөндөө анхаарлаа хандуул.
Охин: Илүү ухаалаг, зохион байгуулалттай, төсөв төлөвлөгөөтэй ажилладаг байх нь өөрийн хүссэн зорилгодоо хүрэхэд туслах болно. Алба, амины олон ажлуудаа эхнээс нь төлөвлөж, эрч хүчээ зөв хуваарилах нь үүсэж болох таагүй байдлаас зайлсхийхэд тань туслах болно. Ганц бие хүмүүс одоогийн амьдралаа өөрчлөх хүсэлд автана. Эсвэл удаан үргэлжилсэн найз нөхөрлөлийн харилцаа хайр сэтгэлийн харилцаанд шилжиж болзошгүй.
Жинлүүр: Үйл явдлын өрнөл, нөхцөл байдлын шалтгаан зэрэг нь таны хүссэнээр байхгүй бололтой. Таны төлөвлөгөө биеллээ олох магадлал бага байна. Үйл ажиллагаа эрхлэх, ажил хэрэг явуулах зэрэгт тохиож болох саад бэрхшээлээс зугтаж чадахгүй. Иймээс ямар ч үед анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Од эрхсээс сорилтууд ирсээр байх болно.
Хилэнц: Ихэнх хүмүүст байр сууриа дээшлүүлэх боломж гарч ирнэ. Бүхий л зүйл таны авхаалжтай, хурдан шаламгай байдлаас ихээхэн шалтгаалах болно. Санхүүтэй холбоотой асуудал шийдэх болон төрийн байгууллагатай харьцах ажил хэрэг амжилттай болно. Ганц бие хүмүүсийг маш таатай болзоо хүлээж байна. Хайр дурлалын адал явдал бүтэмжтэй байна.
Нум: Мэргэжлийн үйл ажиллагаандаа алдаа дутагдал гаргахгүйн тулд бүхнийг тооцоолж, няхуур хянамгай байх хэрэгтэй. Мөн бусдын өгсөн зөвлөгөөг үл тоож өнгөрүүлэх хэрэггүй. Хийж буй зүйлийнхээ тухай олон талаас нь бодож тунгаан зөв шийдвэр гаргах хэрэгтэйг сануулж байна. Боловсон хүчний таагүй халаа сэлгээнд өртөж болзошгүй тул бэлтгэлтэй байгаарай.
Матар: Хувийн амьдралд ойрын үед дуулаагүй сайхан мэдээг хүлээн авах болно. Харин хариуцсан ажил хэрэг тань ихээхэн хүчин чармайлт гаргахыг шаардана. Хийж дадсан ажил үүргээ арай өөр өнцгөөс харах, аливаа асуудлыг сонирхолтой хэлбэрээр авч үзэх хэрэгтэй. Ямар ч нөхцөлд асуудлаас зугтах гэсэн оролдлого нь бүтэлгүйтнэ.
Хумх: Та санаанд оромгүй хүний тусламж дэмжлэгийг авч магадгүй. Өвөрмөц арга барилыг ашигласнаар өдөр тутмын ажлаа амжилттай болгоно. Амьдрал таныг сорьсоор байгааг мартаж болохгүй гэж од эрхэс анхааруулж байна. Сэтгэл санаагаа ариусган алжаал ядаргаагаа тайлах боломжийг өөртөө гаргаарай.
Загас: Эрч хүчээр дүүрэн байх тул бүх ажил хэргээ амжилттайгаар дуусгаж чадна. Өмнөх өдрүүдийн таагүй үр дагаврыг үл тоон сэтгэл санаа өөдрөг, сэргэлэн цовоо байх болно. Аливаа харилцаа танд таатайгаас гадна сайн үр дүнг үзүүлэх болно. Түнштэйгээ чухал асуудлаа шийдэж, дорвитой үр дүнд хүрэхийг хичээгээрэй.