Цаг үеийн мэдээ

Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр мэдээлэхдээ

Эрүүгийн цагдаагийн албанаас банкны, улсын бүртгэлийн ажилтнууд болон нэр бүхий Монгол Улсын иргэд бүлэглэн цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх хэргийг өнгөрсөн есдүгээр сард илрүүлэн шалгаж, мөрдөх ажиллагааг явуулж байгаа. Уг хэрэгт долоон хүнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, шүүхийн шийдвэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан. Шалгалтын ажиллагаа дуусаагүй үргэлжилж байна. 

Хорих 415 дугаар ангитай холбоотой асуудлыг энэ оны есдүгээр сарын 28-ны өдөр бүртгэгдсэн хэрэг. Уг хэргийг Төв аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулж байгаа. Одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.

Олон нийтийн цахим сүлжээ болон хэвлэл мэдээллээр онцгой байдлын алба хаагчид нэгнийхээ аминд хүрсэн тухай мэдээлэл түгсэн. Иргэн нас барсан асуудал бий. Одоогоор тэр байгууллага энэ байгууллага гэж хэлэх боломжгүй. Иргэн нас барсан асуудалд цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулж байна. Уг асуудлаар цагдаагийн байгууллагад хэрэг бүртгэгдсэн нь үнэн. Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс шалгалтын ажиллагааг хийж байна гэв.

Таны сурталчилгаа