Цаг үеийн мэдээ

Африкын Рванда улсад Марбург хэмээх шинэ төрлийн үхлийн аюултай вирусийн тархалт гарсан байна. Энэхүү вирус нь ховор төрлийнх бөгөөд эмчлэх вакцин одоогоор гараагүй. Үүний үхэлд хүргэх аюул нь 88 хувьтай байна. 

Марбург вирус нь жимсний сарьсан багваахайнаас үүдэлтэй ба Эбола вирустэй төстэй юм. Рвандагийн Эрүүл мэндийн сайдын хэлснээр, вирус тархсанаас хойш 26 хүн халдвар авч, 18 хүн эмчилгээнд байгаа. Найман хүн нас барсан гэв. 

Тус вирус нь халдвартай хүний биеэс гарсан алив шингэнээр дамжин бусдад халддаг. Мөн халдвартай хүний хувцас, ор хөнжлөөс ч халдварлаж байгаа аж. 

Энэ нь Ковид-19 шиг агаараар дамжихгүй тул хянахад илүү дөхөмтэй гэж судлаачид үзэж байна.

Эх сурвалж: CNN

Таны сурталчилгаа