Цаг үеийн мэдээ

Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслөөс хамгийн эхэнд хэрэгжүүлэх Үндэсний хиймэл дагуулын төслийн талаар ҮАБЗ-д танилцуулж, УИХ-д өргөн барихад бэлэн болжээ. 

Монгол улс Үндэсний хиймэл дагуултай болсноор: 

- Харилцаа холбооны бие даасан системтэй болж, үндэсний аюулгүй байдлаа баталгаажуулж чадна 

- Монгол орны хаанаас ч интернэтэд холбогдох, мэдээллийн технологийн үйлчилгээ шууд авах боломж нээгдэнэ

- 250 мянган малчин өрх E-Mongolia, E-сургууль, E-эмнэлэг гэх мэт үйлчилгээ авах боломжтой болно 

- ААН байгууллагуудын хэрэгцээ шаардлагыг хангасан үйлчилгээ нэвтрүүлж, бизнес үйл ажиллагааг дэмжинэ

- Шилэн кабелиар интернэтийн үйлчилгээ үзүүлэх  29 их наяд төгрөг хэмнэнэ

- 5G, IoT зэрэг шинэ технологиудын нэвтрэлтийг дэмжиж, аж үйлдвэр хөдөө аж ахуйн салбарт эерэг нөлөө үзүүлнэ. 

- Иргэдээ болзошгүй гамшиг, эрсдэлээс сэргийлэх, авран хамгаалах боломж нэмэгдэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Таны сурталчилгаа