Хятадын баруун хойд хэсгийн эмнэлэгт өнгөрсөн сард хоёр умайтай эмэгтэй ихэр хүүхэд төрүүлсэн тун ховор тохиолдол гарсныг Хятадын хэвлэл мэдээллүүд мэдэгдэв. Тэрээр хүүхэд тус бүрээ нэг, нэг умайдаа тээсэн байна.
Ли хэмээх уг эмэгтэй нь кесар хагалгаагаар амжилттай төрж, хүү, охин хоёртой болжээ. Энэ нь “саяд ганц” тохиолддог үзэгдэл гэж Шааньши аймгийн Шианы Ардын эмнэлгээс мэдэгдэв. Уг эмэгтэйн түүх нь Хятадын сошиал медиад тренд сэдэв болж буй бөгөөд хэдхэн өдрийн дотор 50 сая үзэгчтэй болжээ.
Эх сурвалж: CNN