2024 оны 09-р сарын 20-ноос худалдаанд гарч эхэлсэн iPhone 16 Apple компанийн найдаж байсан шиг өндөр борлуулалттай биш байгаа аж. Тус загвар нь өмнөх загваруудтай харьцуулахад худалдан авалт буурсан үзүүлэлттэй байна.
Шинжээчдийн хэлж буйгаар, Pro болон Pro Max загваруудаас илүү хямд өртөгтэй iPhone 16, iPhone 16 Plus зэрэг нь их эрэлттэй байгаа аж. Ирэх сарыг хүртэл Apple компани борлуулалтын нарийн мэдээлэл өгөхгүй бөгөөд ирэх сард зөвхөн урьдчилсан захиалгын долоо хоног болон худалдаанд гарснаас хойших арав хоногийн мэдээллийг нь л хуваалцана.
Ихэнх шинжээчдийн хүлээж буйгаар, худалдан авалт удаашралтай эхэлж байгаа ч, энэ жилийн сүүлийн гурван сард iPhone 16 нь ялагч болохоо батална гэж үзэж байна. CNN-д өгсөн ярилцлагадаа тэд “Энэ бол хүмүүсийн амралтын улирлаас шалтгаалсан зүйл, удалгүй iPhone 16-ийн супер борлуулалт эхэлнэ гэж бид үзэж байна” гэжээ.
Эх сурвалж: CNN