Украины 100 гаруй нисгэгчгүй онгоцыг ОХУ-ын нутаг дэвсгэр дээр ням гарагт буудаж унагасан тухай албаныхан мэдээлэв. Энэ нь 2022 оны хоёрдугаар сард ОХУ Украинд халдсанаас хойших Оросын тэнгэрт гарсан хамгийн том хаалтуудын нэг болж буй юм. Үүнээс үүдэн хээрийн түймэр дэгдэж, орон сууцны барилгууд шатсан байна.
Оросын Батлан Хамгаалахын Сайд мэдэгдэлдээ, долоон муж дээрх 125 нисгэгчгүй онгоцыг нэг шөнийн дотор буудаж унагаасан гэв. Волгоград хотын баруун өмнөд хэсгээр Украины 67 нисгэгчгүй онгоцыг Оросын агаарын хүчин унагааснаар тус бүс нутагт хүчтэй түймэр дэгджээ.
17 онгоц нь Воронеж мужийн нутаг дэвсгэрт унаж, онгоцны хэлтэрхийнүүд барилга байшин, хувийн сууцуудыг эвдэж сүйтгэжээ. Бусад 18 онгоц нь Оросын Ростов мужид унасан бөгөөд мөн л онгоцны хэлтэрхийнүүд унаж, үүнээс үүдэн хээрийн түймэр гарсан байна. Уг түймэр нь хүн ам суурьшилтай хэсгүүдэд аюул занал учруулаагүй ч, шуурхай багийнхан галыг унтраахаар тэмцэж байх зуур 49.4 акр газрын ой модыг сүйтгэжээ.
Эх сурвалж: THE ASSOCIATED PRESS