Цаг үеийн мэдээ

НҮБ-ын Онцгой байдлын нэгдсэн сангаас санхүүжүүлсэн Зудын гамшгийн үед авсан хор уршгийг арилгах арга хэмжээ, тэдгээрийн үр дүнг танилцуулах хэлэлцүүлгийг өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч ноён Тапан Мишра, Хүүхдийн Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристэ Коуасси Комлан, Хүн амын сангийн суурин төлөөлөгч, доктор Халид Шарифи болон НҮБ-ын Хүнс, хөдөө, аж ахуйн байгууллага, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Нийслэлийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Монголын сэтгэцийн эрүүл мэндийн нийгэмлэг, Дэлхийн зөн Олон улсын байгууллага, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Бодлого судлалын төв зэрэг байгууллагуудаас төлөөлөгчид оролцож зудын гамшгийн хор уршгийг арилгах арга хэмжээний талаарх дүгнэлт болон НҮБ-ын Онцгой байдлын нэгдсэн сангаас олгосон санхүүжилтийг зарцуулсан тайлан, Олон улсын байгууллагуудаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар илтгэл хэлэлцүүлсэн юм.

Тухайлбал Монгол Улсын засгийн газраас Зудын гамшгийн үед авсан хариу арга хэмжээ, Онцгой байдлын хариу арга хэмжээний төв сангийн хуваарилалт зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлж цаашид авах арга хэмжээний чиглэлээр санал солилцлоо.

Таны сурталчилгаа