Цаг үеийн мэдээ

Өнгөрсөн сард 54 настай реппер Sean ‘Diddy’ Combs Нью Йорк хотын зочид буудалд байхдаа бусдын биеийг үнэлүүлэх зорилгоор зарж, тээвэрлэсэн, айлган сүрдүүлж дарамталсан хэрэгт буруутган баривчлагдсан билээ. 

Мягмар гарагт Хюстон мужийн хуульч Тони Базби хэлэхдээ, ирэх сард Нью Йорк, Лос Анжелес хотуудад хуулийн дагуу зарга үүсгэнэ гэж найдаж байна гэв. 

Тус репперийн хохирогчид нь 60 эрэгтэй, 60 эмэгтэй хүн байгаагаас 25 нь хүчирхийлэлд өртөх үедээ насанд хүрээгүй байсан хэмээн хуульч мэдэгдсэн.

Хуульч Базби хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, “Иймэрхүү бэлгийн дарамт, хүчирхийлэл нь АНУ-д болон бусад орнуудад ч байх ёсгүй зүйл. Үүнийг удаан үргэлжлэхийг хэрхэвч зөвшөөрч болохгүй. Энэ нь хүмүүсийг гэмтээж, айлгаж, шархлуулдаг” гэв. 

Харин ‘Diddy’ Combs-ийн хуульч Ерик Волф энэ бүхнийг үгүйсгэж байгаа бөгөөд реппер хэнд ч бэлгийн хүчирхийлэл үйлдээгүй, шүүх дээр гэм буруугүй болохоо батална хэмээн мэдэгдээд байна. 

Таны сурталчилгаа