Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлсэн "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг дэмжин хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хүнсний нэг чухал салбар болох Мөөг үйлдвэрлэлийн талаарх асуудлыг зөвлөлдөж, Монгол оронд байгаль орчин, эдийн засаг, хүнсний аюулгүй байдал, нийгмийн хөгжилд үр өгөөжтэй мөөгний үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх үндэслэл боловсруулах, байгалийн мөөгийг зөв таньж, зохистой хэрэглэх соёлыг хэвшүүлэх, шинжлэх ухааны үндэслэлийг олон нийтэд таниулж, соён гэгээрүүлэх, салбарын боловсон хүчнийг бэлтгэх, сургалтын материаллаг бааз, лабораториудыг бэхжүүлэх, дэвшилтэт технологи, инновац нэвтрүүлэх замаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд Мөөгний салбарын оролцоог нэмэгдүүлж, хүнсний таримал мөөгийг шинжлэх ухааны үндэстэй тарьж, ургуулах боломж бүрдүүлэх талаар Мөөгний салбараас баримтлах бодлого санаачилгыг  ярилцан: 

Хүнсний мөөгний үйлдвэрлэл нь ХАА-н хаягдал бүтээгдэхүүнийг (сүрэл, модны үртэс, адууны хомоол, кофены шаар зэрэг) компост-хөрс болгон ашигладаг, хаягдалгүй технологитой үйлдвэрлэл гэдгийг онцлоод:

1. Мөөг нь биеэ даасан аймаг болохын хувьд хууль, эрхзүйн орчинд шинэчлэл хийж, мөөгний хууль боловсруулах ажлыг эхлүүлэх

2. Мэргэжилтэй боловсон хүчний нөөцийг нэмэгдүүлэх, давтан сургах талаар бодлого, хөтөлбөр гаргаж хэрэгжүүлэх, их дээд сургуулийн хичээлийн хөтөлбөрт мөөг судлалын хичээлийн хөтөлбөр нэмж оруулах 

3. Мөөгний эх омгийн лаборатори байгуулах - Монголдоо нутагшсан таримал мөөгний мицелийн эх омгийг хадгалж, хамгаалж үлдэх, мөн Байгалийн мөөгнөөс эмийн болон хүнсний хангамжийг сайжруулахад чиглэсэн шинэ төрөл зүйлийн мөөгийг монгол оронд нутагшуулан тарималжуулах зорилготой. Монгол улсад ургадаг эмийн болон хүнсний мөөгний химийн найрлага, биологийн идэвхт нэгдлийн судалгааг хийж, импортыг орлох, экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шинжлэх ухааны үндэслэл боловсруулж мөөгний мицель үйлдвэрлэн, үйлдвэрлэгчдийг анхдагч мицелээр хангах нийгэм эдийн засгийн ач холбогдолтой. 

4. Монгол улсад мөөгний жишиг үйлдвэр байгуулах

5. Монголд үйлдвэрлэсэн мөөгийг хүнсний жагсаалтад шинэ таримлаар нэмж оруулах, мөөгний үрийн материалыг мөөгний мицел (таримал мөөгний цэвэр өсгөвөр) хэмээн нэрлэх, өөрөөр хэлбэл жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч нь Мөөгний кластерын хэлбэрээр үйл ажиллагаа явуулах тохиолдолд мөөгний үйлдвэрлэлийн өөрийн онцлогийг харгалзан төмс, хүнсний ногоо, нарийн ногоо, газар тариалангийн үйлдвэрлэлээс тусад нь авч үзэх, 

6. Мөөг үйлдвэрлэгчдэд тулгарч байгаа татварын болоод хөрөнгө оруулалтын, зээлийн асуудлыг шийдэх

7. Монгол Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолоор хүнсний 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилт дэвшүүлсэн. Тэгвэл Монгол улсад мөөгний үйлдвэрлэлийг өнөөгийн хурдацтай хөгжлийг дэмжсэнээр цаашид хүнсний мөөг, мөөгөн бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломж бийг онцлон ярилцлаа.

Таны сурталчилгаа