Энэ оны аравдугаар сарын 2-ны өдөр Мияазаки нисэх онгоцны буудалд онгоц хөөрснөөс ганцхан минутын дараа дэлбэрэлт болжээ. Уг тэсрэх бөмбөг нь хэдэн арван жилийн өмнө Дэлхийн хоёрдугаар дайны үед Америкийн армийн нуусан тэсрэх бөмбөг байх магадлалтай.
Тус дэлбэрэлтэд ямар нэгэн хүн өртөж гэмтээгүй. Үүнээс шалтгаалан 80 орчим нислэг цуцлагдсан ч, нисэх онгоцны буудал дахин нээгдээд байна.
Эх сурвалж: BBC