Цаг үеийн мэдээ

Намрын адаг, хөх нохой сарын шинийн 3-ны Балжинням, Дашням давхардсан билигт сайн өдрөөр Монгол улсын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Ууганбаатар овогтой Эрдэнэбаатарыг томиллоо. Шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар 2019-2024 оны турш ажилласан МУГТ,МУГД Х.Болдбаатар шинэ ахлах дасгалжуулагчдаа цаашдын ажилд нь амжилт ерөөн ажлаа хүлээлгэн өглөө.

Дашрамд сонирхуулахад МУГД, МУГТ Х.БОЛДБААТАР дасгалжуулагч маань цаашид шигшээ багийн ерөнхий зөвлөх дасгалжуулагчийн албанд ажиллахаар томилогдсонг дуулгахад таатай байна.

Таны сурталчилгаа