Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол цэргийн нэдсэн холбооноос төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудтай хамтран Хужирбуланд байрлах 9 га талбайд байгуулж буй “Эх орончдын мөнх ногоон төгөл”-д мод тарих үйл ажиллагааг өнөөдөр /2024.10.05/ хоёр дахь жилдээ зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар, нэгжийн 45 алба хаагч оролцож, нарс, гацуур, шинэс, голт бор монос зэрэг 7 төрлийн 226 ширхэг мод тарилаа.
Монгол цэргийн нэдсэн холбооноос “Эх орончдын мөнх ногоон төгөл” байгуулах төслийг 2023 онд эхлүүлсэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас тус төгөлд нийт 421 ширхэг мод тарихаар төлөвлөөд байсан бөгөөд хаврын мод тарилтаар 195 ширхэгийг тариад байсан юм.