2024 оны 10-р сарын 6-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Таны амьдралын эрч хүч тулгарсан аливаа асуудлыг шийдвэрлэхэд дутмаг болохыг мэдэрнэ. Тиймээс та өөрийн ойр дотнын хүмүүсийн санал зөвлөгөөг сонсохыг од эрхэс танд зөвлөж байна. Олон нийтийн газар биеэ зөв зохистой авч явах нь чухал байна. Гадаад төрх болон ил гарах ааш зангаа аль алийг нь сайн анхаар.
Үхэр: Сүм хийдэд очих, залбирал мөргөл үйлдэх зэргээр өөрийгөө тайвшруулахыг зөвлөж байна. Уучлал энэрэл, гомдол тунирхал хосолно. Өөрийнхөө асуудалд анхаарлаа төвлөрүүл. Энэ нь ойр дотнынхонд тань бяцхан зөрчил үүсгэх шалтгаан болж мэднэ. Энэ үед ухаалаг бөгөөд бага зэрэг зальжин байх арга нь ихэнхдээ гарц олж өгөхөөр байна.
Ихэр: Гадаад имижээ өөрчлөн, орчин үеийн хэв маягийг өөртөө суулгах гэж хичээнэ. Зарим өөрчлөлтийг хийх хүсэл нь түр зуурын сэтгэл хөдлөлийнх биш байх бололтой. Ойр дотнын хүмүүстээ өгсөн амлалтаа биелүүлнэ. Хувийн амьдралдаа багахан хэмжээний зохион байгуулалт, өөрчлөлтийг хийх байх. Эргэн тойрондоо ая тухтай байдал үүсгэх хүсэл илүү төрнө.
Мэлхий: Өөрийн хариуцсан ажилдаа болон хувийн амьдралдаа ч хариуцлагатай байхыг нөхцөл байдал шаардаж байна. Хань ижил, үр хүүхдийнхээ өмнө аль болох хүлээцтэй, тайван байгаарай. Бүхий л нөхцөл байдалд түргэн дасан зохицох, өгөөмөр оргилуун сэтгэл гаргах шаардлага гарч ирнэ. Гэхдээ хамгийн дотнын хүн эсвэл хайртай хүн тань хэт ихийг шаардаж магадгүй.
Арслан: Та дотроо байгаа бүх зүйлээ бусдад дэлгэж, тайлагнах хэрэггүй. Ялангуяа өнгөн дээрээ найз мэт боловч далдуураа танд атаархаж, илүү гарах гэж явдаг хүмүүсээс болгоомжил. Шинэ зүйлийг сэтгэж, шийдэмгий байх хүсэл таныг ирлэж хурцална. Гэхдээ энэ байдал нь таны дарамтыг ч нэмэх талтай тул мэдрэмжтэй байх нь чухал.
Охин: Өөртөө итгэлгүй байдал давамгайлах үед хууран мэхлэлт, санал зөрчилдөөн үүсэж магадгүй. Таагүй байдал сэтгэл санааг тань хямраах болно. Мэргэ төлөг, лам бөөд хандахаас зайлсхийж байхыг зөвлөж байна Энэ нь танд сайн зүйлийг авчрахгүй байх. Үр дагаврыг нь мэдэхгүй бол таагүй хүмүүстэй харьцахаа багасгаж, чухал шийдвэрийг бүү гарга.
Жинлүүр: Гэр бүлийн зарим асуудлаа шийдэх хэрэг гарна. Энэ нь илүү дотоод нөхцөл байдалтай холбоотой байна. Таны зөрүүд зан, нийтэч биш байдлаас болж зөрчил үүсэж мэднэ. Илүү ухаантай байж эв эеийг хичээхгүй бол маргаан үргэлжилсээр Өрнийн зурхай Дорнын зурхай Монгол ёсон Цаг агаар 9 Зурхай 10.05 Валютын ханш $ | 3382₮ байж мэдэх юм. Өөрт оногдсон өмнөх ажлаа ахиулахын оронд бусдын гуйлтыг зөвшөөрч, хэн нэгэнд тусалсаар өдрийг өнгөрөөж таарах бололтой.
Хилэнц: Сайн сайхан санаа бодол, өөртөө итгэлтэй байдлыг тань хэн нэгэн биеэ тоосон мэтээр буруу ойлгож мэднэ. Тиймээс ямар ч хүнтэй харилцахдаа биеэ зөв авч явах тал дээр хяналттай байхыг зөвлөж байна. Нэг хэв загварт баригдахаас татгалзаж, тогтсон хязгаарыг давж чадваас аз жаргалтай байх таатай мэдрэмжийг авч чадна.
Нум: Хувийн амьдрал, ахуйгаа өвөлд бэлтгэж базаах нь нэн тэргүүний ажил болж мэднэ. Таны хувьд энэ бүхэндээ гар бие оролцож, хүнд хүчрийг нь хийж, хайртай хүмүүстээ анхаарал тавих нь ойрын үед мэдрээгүй аз жаргал болж мэднэ. Эерэг сэтгэл хөдлөл, сайхан сэтгэлд бүрэн автаж, ойр тойрныхоо хүмүүсийг баярлуулна.
Матар: Ажил амьдралын ямар ч асуудал дээр эрч хүчтэй, урам зоригтой байж чадвал та амжилтад хүрэх зөв шийдвэрийг гаргаж чадна. Олныг хамарсан уулзалт, шинэ хүнтэй танилцах үйл ажиллагаа нь амжилттай болно. Ганц бие хүмүүсийн энгийн амьдралаас залхах бөгөөд дассан орчноо өөрчлөх гэсэн хүсэл нь нэмэгдэж, өөрт тохирох хүнээ олох гэж хичээнэ.
Хумх: Томоохон дүнтэй худалдан авалт, арилжаа наймаа хийхдээ анхаарал болгоомжтой бай. Найз нөхөдтэйгээ хамт сайхан үйлс хийх, ахмадууд дээрээ очиж хүндэтгэл үзүүлэх зэргээр өдрийг өнгөрүүлэх бололтой. Аль ч төрлийн харилцаа нь танд сайн сайхан, эерэг энергийг авчрах болно. Гэр бүлд зөрчилдөөн үүсэхээс сэргийлээрэй.
Загас: Амьдралын өдрөө замбараагүй хэв маягтай өнгөрүүлэхээс урьдчилан сэргийлэх боломж байна. Өөрийн авьяас чадвар, авхаалж самбаагаа бусдад таниулах боломж олдоно. Таны сэдсэн шинэ санаа ойрын хугацаанд биеллээ олно. Гэвч сайн мэдэхгүй, ямар ч туршлагагүй бол шинэ ажлыг эхлэх хэрэггүй.