Фейсбүүк хаягийг нь ашиглаж, бусдыг залилах гэмт хэрэг их гарч байна. Тодруулбал: Иргэн Х-ийн фейсбүүк хаягийн нүүр зураг болон фейсбүүк дэх мэдээллийг ашиглан 2023 оны аравдугаар сараас Н гэх хуурамч фейсбүүк хаяг үүсгэн цахим орчинд "Санхүү өгнө, авна", Насанд хүрэгчдийн группт нүцгэн бичлэг, зураг зарна. Чат бичээрэй" гэх зарыг нийтэлж, нэр хүндэд халдсан гэх хэрэг гарчээ. Тухайн хэрэгт Л, М нарыг холбогдуулан шалгаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 зүйлийн 1 дэх хэсэг, 13.14 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай энэ оны 10 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн прокурорын газарт хүргүүлсэн байна.