Улсын Дуурь, Бүжгийн Эрдмийн Театрын хамт олон тоглолтын 62 дахь улирлын нээлтээ П.И Чайковский “Хунт нуур” балетаар хийлээ.
П.И.Чайковский "Хунт нуур" балетын гол дүрд УДБЭТ-ын Балетын тэргүүн гоцлооч О.Анужин /МУГЖ/ - ОДЕТТА /тэргүүн цагаан хун/, ОДИЛЛИЯ /Ротбардын охин хар хун/, Балетын гоцлооч Б.Дөлгөөн - ЗИГФРИД /Ханхүү/, Б.Ананд - РОТБАРД /хорон санаат хар шувуу/, Ц.Мөнгөншагай /МУСТА/ - ШУТ /алиа салбадай/ нар тоглож Удирдаач Т.Гэрэлцэцэг /МУСТА/ удирдлаа.