Чингис хот-Норовлин сум чиглэлийн хучилттай авто замын үргэлжлэл, Багц-1 буюу 68,6 километрийн үлдэгдэл 16,8 км авто замын ажлыг ашиглалтад оруулах комисс ажиллаж зорчих хэсгийг хөдөлгөөнийг бүрэн нээлээ.
Тус замын далан суурийн өргөн 11 метр асфальтбетон хучилтын өргөн 8 метр, зорчих хэсгийн өргөн 7 метр урттай.
Хучилтын хийцийн тухайд хөлдөлтөөс хамгаалах үе 300 мм, цементээр бэхжүүлсэн суурь 200 мм, суурь асфальт бетон 40мм, өнгө асфальт бетон 30мм, хөвөөний өргөн 1,5 метр аж. Нийтдээ 18 цэгт дан болон хос дөрвөлжин, дугуй төмөр бетон ус зайлуулах хоолой, 3 ширхэг төмөр бетон гүүр, 10 у/м хавтан дам нуруутай гүүр 2 ширхэг, 15 у/м дам нуруутай гүүр 1 ширхэг баригджээ.
Замын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Наранбулаг-Хан" ХХК ажилласан бол зураг төслийг “Мон-Аз” ХХК хийж гүйцэтгэсэн байна.