2024 оны 10 сарын 11-ний өдөр бид сонгох эрхээ эдэлнэ.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн тоон мэдээллийг хүргье.
Энэ удаагийн сонгуульд нийт 17277 нэр дэвшигч өрсөлдөж байна. Үүнээс 11673 нь эрэгтэй, 5064 нь эмэгтэй нэр дэвшигч. МАН-аас 7982, АН-аас 7872, ХҮН намаас 324, Иргэний хөдөлгөөний намаас 297, ИЗНН-аас 220, Үндэсний эвслээс 151 нэр дэвшигч тус тус өрсөлдөж байна. Түүнчлэн Иргэдийн оролцооны нэгдэл нам, Үнэн ба зөв нам, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам, Ард түмний олонхийн засаглал нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Шинэ нэгдсэн эвсэл зэрэг олон нам эвсэл энэ удаагийн сонгуульд оролцож буй. Түүнчлэн 267 бие даан нэр дэвшигч энэ удаагийн сонгуульд оролцож байна.
Түүнчлэн ИЗНН-ын хувьд 111 эмэгтэй нэр дэвшигч өрсөлдөж байгаа бөгөөд эрэгтэйчүүдээсээ илүү олон нэр дэвшигч илгээсэн нь сонирхол татахуйц байна. Иргэдийн оролцооны нам мөн 48 эмэгтэй, 25 эрэгтэй гэх хүйсийн харьцаатай сонгуульд оролцож буй.