2024-2025 оны хичээлийн жилд багш бэлтгэх сургалтын хөтөлбөрөөр сургалт явуулж байгаа 31 их, дээд сургуульд 2024 оны 10 дугаар сарын 09-ний байдлаар 11.818 оюутан сурч байна.
Эдгээр оюутнуудаас цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудын сул орон тоон дээр 216 төгсөх курсийн оюутан дадлагажигч багшаар цалинтай ажиллаж байна.
Бид Отгонтэнгэр сургуулийн СӨБ, бага боловсрол, монгол, англи хэлний багшийн ангид суралцан, дадлагажигч багшаар ажиллаж байгаа оюутнуудаас ажлын явцын талаар тодруулахад:
Бага насны хүүхдүүдийн нас, сэтгэхүйн онцлогийг ажиглаж, хэрхэн харьцах аргаас суралцаж, мэргэжлийн багш нараас их зүйл сурч дадлагажиж байгаа тухай ярьж байлаа.
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд багш бэлтгэдэг их, дээд сургуулиудад хүсэлтээ өгч хамтран ажиллах боломжтой.