Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын хамт олон нэгдэж, Баянгол цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа.

Дэлхийн хурдтай хөгжихийн хэрээр байгаль орчин хүний шууд болон шууд бус үйл ажиллагааны нөлөөгөөр унаган төрхөө алдсаар байна. Хүн, ургамал, ан амьтан, ус, агаар бичил биетэн гээд байгалийн бүх баялаг ой модноос хамааралтай бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулахад ой мод хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Мод ургамал нь агаарын чийгшлийг 4-7 хувь ихэсгэдэг бөгөөд зуны улиралд шороо тоосны 50, өвлийн улиралд 40 хувийг өөртөө шингээж агаар цэвэрлэдэг гээд маш олон ач тустай.

Таны сурталчилгаа