Монгол Улсаас БНФУ-д суугаа Элчин сайд У.Нямхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй Илгээлт 2100 хөтөлбөрийн хүрээнд энэ хичээлийн жил Франц Улсын Le Mans хотноо бэлтгэл ангид суралцаж буй 7 оюутан, үргэлжлэн суралцагч 1 оюутантай болон хүлээн авагч "IUT de Le Mans" сургуулийн удирдлага, багш нартай аравдугаар сарын 11-ний өдөр уулзаж сургалтын орчин, явцын талаар санал солилцов.
Сарын өмнө хүрэлцэн ирж хичээлдээ орсон манай оюутнууд хичээл номдоо шуурхай жигдрэн шамдан суралцаж буйг сургуулийн захирал К.Дүвэржэ болон багш нар сайшаан тэмдэглэж байв.