Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "ТЭРБУМ МОД" үндэсний хөдөлгөөний хүрээнд бүх нийтийн намрын мод тарилтын өдөр тохиож байна.
Нийслэлийн Онцгой байдлын газар, Аврах анги, Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн алба хаагчид “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-нд тэхийн шээг, шар хуайс 100 гаруй, “Олон Улсын эко цэцэрлэгт хүрээлэн”-нд эгэл нарс, сибирь гацуур, сибирь шинэс, эгэл монос, эгэл голт бор, үхрийн нүдний 200 гаруй модыг суулгаж усалгаа, арчилгааг хийлээ.