Цаг үеийн мэдээ

Цэргийн гэрээт болон хугацаат алба хаагчдаас ахлагчийн албанд улиран алба хаах хүсэл, сонирхолтой залуусыг 3 сарын эрчимжсэн сургалтад хамруулж, төгсөгчдөд дэд ахлагч цол олголоо.

Мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчний гол цөм нь мэргэшсэн ахлагчийн бүрэлдэхүүн бөгөөд хоёр дахь жилдээ энэхүү сургалтыг амжилттай зохион байгууллаа. Зэвсэгт хүчний 20 гаруй нэгтгэл, ангийн 350 гаруй алба хаагч ийнхүү мэдлэг, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж Зэвсэгт хүчнийхээ эгнээг өргөтгөж байна.

ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба хэлсэн үгэндээ зорилго тэмүүлэл, хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэсэн залуучуудаараа бахархаж байгаа илэрхийлж, төрлийн цэргийн командлалуудыг хөгжүүлэхэд та бүхний гүйцэтгэх үүрэг их гэдгийг онцоллоо. 

Энэ удаагийн сургалтын гол онцлог нь цэргийн мэргэжил эзэмшүүлэхийн зэрэгцээ жижиг бүлгийн тактикийн сургалтаар алба хаагч нэг бүрийнхээ бэлэн байдлыг хангахад онцгой анхаарч  чадамжийн гэрчилгээ олгосон явдал юм.

Хуурай замын цэргийн командлал энэхүү сургалтыг чанартай, үр өгөөжтэй явуулахад ихээхэн анхаарч ажилласан нь ийнхүү үр дүнгээ өгч байна.

Таны сурталчилгаа